Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна.
Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвхи, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна. Та бүхэндээ баяр хүргэе” гэсэн юм.
Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 2 )
та найдвартай зээл хүсч байгаа бол\nбид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй.\n бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.\n Дараах үйлчилгээнүүд байна.\n байшингийн зээл\n автомашины зээл\n бизнесийн зээл\n гэрээний зээл\n фермийн зээл\n оюутны зээл гэх мэт.\nСонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү\n эсвэл 1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой\n өнөөдөр зээлээ аваарай.
ҮҮНИЙГ ЭНЭ ТВ-ЭЭР ГАРАХ ӨВЧТЭЙ ХЭД САНААЧЛААГҮЙ,ЭХЛҮҮЛЭЭГҮЙ ЮМ ШҮҮ.