Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах талаар сургалт явууллаа

2019 оны 11 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах мэдлэг, чадвар олгох сургалтыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ын танилцуулга мэдээллийг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Ц.Гантулга хийв. Сургалтын үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Сургалтад хамрагдсанаар ажилтан, албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн, яаж, ямар зарчмаар ажиллах талаар мэдлэг олж авч байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.

Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид хамрагдлаа.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top