СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван хүн осгож нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19



Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт овог, нэр тодорхойгүй эрэгтэй осгож нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр бүртгэгджээ.

Шалгалтын явцад талийгаачийг 42 настай М болохыг тогтоосон бөгөөд осгож нас барсан байжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт, хүн осгож нас барсан байж болзошгүй дөрвөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
heerhii dee(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

um mani badme hum

1  |  0
Nymaa(202.179.24.35) 2025 оны 03 сарын 13

bidnii tsuuhun mongolchuud tsag busaar tsuursuur l um ma ni bad mi hum

1  |  0
Zochin(85.218.48.83) 2025 оны 03 сарын 13

Huurhiidii um maani bdami hum,neg hunii ami ch gesen uul ni abatgddagui niigem umaa

1  |  0
Close menu