Дүүргийн Засаг дарга нарын гэр хороолд ажиллах хуваарийг танилцуулж байна

2019 оны 11 сарын 20

Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын аравдугаар сарын 21-ны өдөр гаргасан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын аль аль хороодод хэдний өдөр ажиллах хуваарийг танилцуулж байна.

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top