Хуурамч юаниар гүйлгээ хийсэн эмэгтэйг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25



Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн эмэгтэйг саатуулан шалгаж эхэллээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Голомт” банкны төв салбарт хуурамч валютаар гүйлгээ хийгджээ. Хэргийг шалгах явцад, Баянгол дүүргийн иргэн 33 настай эмэгтэй Я гэгч нь БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юаниар гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.144) 2019 оны 11 сарын 26

Manaidv toodoggui sh de 8 sharga duuren huuramch yuan

0  |  0
Top