Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гадаад улсын мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэд хэдэн хэрэг бүртгэгджээ.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байрлах Хаан банкны ... тооцооны салбарт Өмнөд Солонгосын үндэсний мөнгөн тэмдэгт болох воныг хуурамчаар үйлдэж, гүйлгээ хийхийг завджээ.
Тус тооцооны төвөөр 10 мянган вонын хуурамч дэвсгэртийг монгол төгрөгөөр солиулах оролдлого хийжээ. Банкны ажилтан мөнгөн тэмдэгтийг шалгахаар явах хооронд мөнгө солиулахаар ирсэн иргэн зугтаасан байсан аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Улаанбаатар хотын харьяат, 60 настай эрэгтэйг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ.
Мөн өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах Хаан банкны салбарт 18 настай эмэгтэй Э.Ц-ийн хийсэн гүйлгээнээс серийн дугааргүй 100 еврогийн хуурамч дэвсгэрт илрүүлжээ.
Эдгээр хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )