Сүүлийн үед хэрэглэгчдийг төөрөгдүүлж, улс төрийн үзэл суртлын хэрэгсэл болоод буй deepfake буюу хуурамч дүрс бичлэгийг Твиттер компани ялган таньдаг болохоор ажиллаж байна. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл ашиглан хуурамч дүрс бичлэгийг бодитоос ялган таних технологийн судалгааг хагас жилийн өмнөөс эхлүүлжээ.
Өнгөрсөн жил АНУ-ын Конгресс хуурамч дүрс бичлэгийг зохицуулах, хүлээлгэх хариуцлага зэргийг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 14.6 мянган хуурамч дүрс бичлэг олон нийтийн цахим хуудаснуудад тавигдаад байна. Олны танил алдартан, төрийн албан тушаалтан, бизнес эрхлэгчдийг порно дүрс бичлэгт эвлүүлэх нь түгээмэл байгаа тул хүний эрхийн байгууллагууд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж шаарддаг билээ.
Твиттер компанийн удирдлагууд 2020 он гэхэд технологийн хувьд нэвтрүүлэхэд бэлэн болно гэж үзэж байгаа юм. Одоогоор чухам хэзээ албан ёсоор нэвтрүүлэх нь тодорхой болоогүй байна.
Сэтгэгдэл ( 0 )