Монгол Улсыг БНХАУ-д нэгтгэх агуулгатай илт ХУДАЛ МЭДЭЭ Хятадын цахим орчинд ЦАЦАГДЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Энэ оны аравдугаар сарын 20-ны өдөр Хятадын ТикТок гэгдэх “Доуен” болон Фейсбүүк, Х зэрэг платформуудад нэгэн хуурамч мэдээ түгжээ.  Тодруулбал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн дүрсийг Монголын улстөрч Хятадын бүрэлдэхүүнд нэгдэхийг уриалсан мэт илт худал хадмал орчуулгатай видео бичлэг тарсан байна. Уг гуйвуулсан хадмал орчуулгад:

Монгол Улс Өвөр Монголын адил Хуася үндэстний бүрэлдэхүүнд дахин нэгдэх ёстой”, “Бид Хонконг, Макаогийн адилаар Хятадад нэгдэж, хөгжлийн илүү дээр бодлогыг судлах хэрэгтэй. Бид энэ талаар Хятадын талтай аль хэдийн холбоо тогтоосон. Одоо зоригтой сонголт хийх цаг нь болсон” гэх агуулгатай байжээ.

Хэлсэн үгийг нь гуйвуулсан илт худал агуулгатай хуурамч мэдээний сэтгэгдлүүд нь “Эргэн тавтай морил, ухаалаг шийдвэр байна”, “сайхан мэдээ байна” зэрэг дэмжсэн хандлагатай байсан аж.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл аравдугаар сарын 16-ны өдөр намын зарим гишүүдийн хамт Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг оруулж ирсэн нь Үндсэн хуулийн хямралд хүргэж, эдийн засгийн хямрал, авлига албан тушаалын хэрэг, эрчим хүчний салбарын хүндрэл зэрэг асуудлыг хөндсөн юм. Улмаар Ньюс агентлагийн дүрс бичлэгийг ашиглан зориудаар цацсан байж болзошгүй байна.

Хятадын цахим орчинд Монгол Улсыг БНХАУ-д нэгтгэх агуулгатай хуурамч мэдээлэл үе, үе цацагддаг. Тухайлбал 2023 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүрсийг deepfake ашиглан БНХАУ-д нэгтгэх агуулгатай хуурамч мэдээлэл цацагдаж байсан билээ. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй мэт болгосон энэ хуурамч дүрс Монголын цахим орчинд ч тарж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас илт худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж, эсэргүүцэл илэрхийлж байсан юм.


Эх сурвалж: AFP, Yahoo News

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх орон минь гэж дээ(103.168.34.144) 2025 оны 11 сарын 27

Урвагч эрлийзээр ЯС хаяулсаар байгаад Шарын ламаар ”САН” тавиулаад л Хужаагийн ”ходоод”-онд орж мөхөх юм биз дээ. Уг нь сэрэх л ёстой доо Маш харамсалтай. Ингэж худал мэдээ цацаж үхэр Монголыг дасгадаг арга нь Хятад арга юм.

0  |  0
Төр гэж амьсгаа(203.91.116.130) 2025 оны 11 сарын 13

Монголд төр гэж байдаг, эзэнтэй улс юм бол эсэргүүцлийн нот өгөөчээ

0  |  0
Kca(66.181.161.163) 2025 оны 11 сарын 13

Гөлийсөн новшнууд. Зүв зүгээр байж байгаад ийм хэл үгэнд орохгүй. Заавал учиг сачиг байгаа болоод л ийм яриа гарч таараа. Юу ч хийхээс буцахгүй хогнууд, угаасаа зураг дээрх новшнууд. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ дээ. Мэргэн үг шүү.

3  |  0
За за(66.181.187.14) 2025 оны 11 сарын 13

Тэр ард нь зогсож байгаа Лодойсамбуу чинь Монголын далбааг ураад байсан нь учиртай байжээ. Новш гэж!

2  |  0
zochin (66.181.177.95) 2025 оны 11 сарын 12

jorlond khundrekhed ch nuuts bish shakhuu bolchikhson odoo ued ardchilagch, il tod , shudraga baiya gej uls ornykhoo dotood asuudlyg delkhii dayar zarlaj demiirch baij busdyn khool bolokh wii dee , ulsyn nuuts , turiin khar khairtsagny bodlogo gej yum bii shuu, amnykhaa khireer chalchij demiirekhee boliwol taarna daa

0  |  0
Ард(146.75.164.1) 2025 оны 11 сарын 12

Заавал нэг хятадыг нууцаар боож ална аа.

0  |  0
Оджаргад(66.181.187.118) 2025 оны 11 сарын 13

Тэгж хэлсэн байж мэдэх хүн. Ёстой новшийн лалар. АНам наад хүнээсээ эртхэн салах хэрэгтэй.овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ??? Я

1  |  0
S(66.181.179.200) 2025 оны 11 сарын 12

VANXANDI80955877BOOW XXN BOOW DOLOOJ AL SEKSEER ANUSDI

0  |  0
1(202.21.107.4) 2025 оны 11 сарын 13

deeree zavaaraad bval hunii idesh bolohnee ene bdlaar

5  |  0
Top