КОВИД-19: “YouTube” худал мэдээлэл бүхий 30 мянган бичлэгийг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

“YouTube” дүрс бичлэгийн хостингийн захиргаа сүүлийн зургаан сард коронавирус, ялангуяа вакцины талаар худал мэдээлэл бүхий 30 мянга гаруй дүрс бичлэгийг устгажээ.  

“Axios” порталын мэдээллээр, төрөл бүрийн санал асуулгын дүнгээс үзвэл америкчуудын 30 орчим хувь коронавирусний эсрэг вакцинд үл итгэсэн байдлаар хандаж байгаа бол ихэнх эргэлзээг нийгмийн сүлжээн дэх ташаа мэдээлэл, янз бүрийн хуйвалдааны онолууд улам бүр дэвэргэж байна.

Вакцины хувьд ташаа мэдээлэл бүхий дүрс бичлэгүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн шат шатны байгууллагуудын шинжээчдийн дүгнэлттэй зөрчилдөж байна. Ингэхдээ дүрэм зөрчсөн эккаунтуудыг түр хааж, тодорхой хугацааны дараа нээж байгаа гэнэ.

2020 оны хоёрдугаар сараас хойш “YouTube” коронавирусний талаар худал мэдээлэл бүхий нийт 80 мянга гаруй дүрс бичлэгийг устгасан байна. Ийм дүрс бичлэгийг эхлээд хиймэл оюун ухааны системээр тодорхойлж, дараа нь нэмж шалгасны эцэст устгадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top