Маск: Твиттер хаягийг баталгаажуулахад сард 8 ам.долларын төлбөр төлнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

“Twitter” компанийн шинэ эзэмшигч Илон Маск твиттер хаяг жинхэнэ гэдгийг баталгаажуулах хөх тэмдэгт сарын 8 ам.долларын төлбөр авах санал гаргажээ.

Тэрбээр “Твиттер дэх хөх тэмдэгтэй эсэхээр ялгадаг өнөөгийн эзэн ба тариачны систем нь утга учиргүй зүйл” гэж жиргэсэн байна. Ингэхдээ төлбөрийн хэмжээг тухайн орны ард иргэдийн худалдан авах чадвартай дүйцүүлэн өөр өөрөөр тогтоох гэнэ. Төлбөрт үйлчилгээ нь урт дүрс болон дуу бичлэг оруулах боломж олгохоос гадна зар сурталчилгааг хоёр дахин цөөлж, улмаар ботыг устгах зорилготой. Хэрэв тухайн хаяг спам эсвэл луйвартай холбогдвол баталгаажуулалтын тэмдгийг блоклох гэнэ. Нэр алдартай хүмүүс өдгөө улс төрчдийн ашигладаг тусгай тэмдэглэгээг нэмэлтээр ашиглах боломжтой болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top