“Twitter” олон нийтийн сүлжээн дэх постны тэмдэгтийн тоог 280-аас дөрвөн мянга хүртэл нэмэгдүүлнэ гэж Илон Маск жиргэжээ.
Үүнээс гадна “Twitter” удаан хугацаанд ашиглагдаагүй 1.5 тэрбум аккаунтыг ойрын үед устгахаар болжээ. Олон нийтийн сүлжээг хаягдсан аккаунтуудаас цэвэрлэснээр шинэ хэрэглэгчдэд “username”-ийн өргөн сонголт хийх боломж олгох зорилготой гэж Илон Маск тайлбарлажээ.
“FoxBusiness” Маскийн энэ шийдвэрийг гэнэтийн зүйл биш хэмээн онцолсон байна. Учир нь тэрбумтан “Twitter” компанийг худалдан авсныхаа дараа жиргээчдийн тоо хагас жилийн дараа гэхэд нэг тэрбумаас давна гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )