Трамп твиттерт олуулаа болоод ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын твиттер хаяг сэргээгдсэнээс хойших 10 гаруй цагийн хугацаанд 52 сая гаруй дагагчтай болоод байна. Твиттер хаягийг нь 2021 оны нэгдүгээр сарын 8-нд хугацаагүй хаах үед Трампыг 90 сая орчим жиргээч дагадаг байжээ. Трамп одоогоор жиргээгүй байгаа ч түүний твиттерийн өмнөх жиргээнүүд хадгалагдан үлдсэн байна. Хамгийн сүүлд Трампын бичсэн жиргээ 500 мянган лайк авсан байжээ.

Трампын твиттер хаягийг сэргээх шийдвэрийг Илон Маск санал асуулга явуулсны дараа гаргажээ. Судалгаанд хамрагдсан 15 сая жиргээчийн 52 хувь нь Трампыг жиргээчдийн эгнээнд дахин нэгдэхийг дэмжсэн байна. “Twitter” компани 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитолий ордон руу дайран орсны дараа түүний твиттер хаягийг хаасан билээ.

Харин Трамп твиттерт эргэн ирэхгүй, өөрийнхөө үүсгэсэн “Truth Social” нийгмийн сүлжээнд үнэнч үлдэнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top