Маск “Twitter”-ийн удирдлагыг гартаа авлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

АНУ-ын тэрбумтан, “Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “Twitter” компанийн удирдлагыг гартаа авчээ.

Тус компанийн ерөнхий захирал Параг Агравал болон санхүү хариуцсан захирал Нед Сегал нар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Илон Масктай хамт “Tesla” компанийн инженерүүд “Twitter” компанид ирж, программын кодыг шалгасан тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Илон Маск “шувуу эрх чөлөөтэй боллоо” хэмээн жиргэсэн байна. Илон Маск тус компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан юм.

2006 онд байгуулагдсан “Twitter” компани дэлхий даяар 25 оффистой, 486 сая хэрэглэгчидтэй. Жиргээчид өдөрт нийт 500 сая гаруй, секундэд зургаан мянга, минутад 350 мянга, жилд 200 тэрбум орчим жиргээ оруулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top