Твиттер хэрэглэгчдийн тоо дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Илон Маск “Twitter” компанийг худалдан авснаас хойших долоо хоногт нийгмийн сүлжээний хэрэглэгчийн тоо өсөж, түүхэн дээд амжилт тогтоосон тухай “Verge” хэвлэлд мэдээлжээ.

Тус хэвлэлийн мэдээллээр, нэг долоо хоногт жиргээчдийн эгнээ 20 хувиар нэмэгдсэн ба энэ үзүүлэлт АНУ-д хамгийн өндөр гарчээ. Илон Маск “Твиттер хэрэглэгчдийн тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. Серверүүд хайлахгүй гэж найдаж байна” гэж жиргэсэн байна.

АНУ-ын “Twitter Inc.” Компани 2006 онд үүсэн байгуулагджээ. Тус компанийн гол бүтээгдэхүүн нь богино хэмжээний мэдээлэл солилцох зориулалт бүхий нийгмийн сүлжээ юм. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар, “Twitter” сүлжээ нь 237 сая идэвхтэй жиргээчидтэй. Долоо хоногт өдөр тутам жиргэдэг идэвхтэй жиргээчдийн тоо 250 саяыг давжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top