Илон Маск “Twitter” оффисыг халамжийн төв болгох санал гаргав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11


АНУ-ын “Twitter” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон тэрбумтан Илон Маск тус компанийн Сан Франциско дахь төв оффисыг орон гэргүй хүмүүст зориулсан халамжийн төв болгох санал гаргажээ.

Тэрбээр энэ тухай санал асуулгыг өөрийн твиттерээр дамжуулан явуулсан байна.

“Twitter”-ийн төв оффист хэн ч ирдэггүй тул орон гэргүй хүмүүст зориулсан халамжийн төв болгох санал асуулгад  одоогоор 1.8 сая жиргээч саналаа өгөөд байна. Жиргээчдийн 90 гаруй хувь Илон Маскийн саналыг дэмжжээ.

Тэрбээр мөн “Twitter Blue” төлбөртэй цэсний хэрэглэгчдэд нийгмийн сүлжээний жинхэнэ хэрэглэгчийн статус олгох санаачилга мөн гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top