Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах тухай гэрээгээ цуцалжээ.
Энэ тухай мэдэгдэлд Илон Маск тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан байна. Тухайлбал, тус компани хуурамч хаягийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ. Гэрээний нөхцөлд зааснаар Илон Маск гэрээг цуцалсан тохиолдолд тус компанид нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой.
Илон Маскийн энэхүү шийдвэртэй зэрэгцэн Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр “Twitter” компанийн хувьцааны үнэ 6.74 хувиар унаж, нэгж хувьцааны үнэ 34.33 ам.доллар болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн удирдлагууд Илон Маскад нийгмийн сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан билээ. Тавдугаар сард тэрбумтан сүлжээн дэх хуурамч хаяг болон сурталчилгаа илгээдэг хаягийн талаар мэдээлэл шаардсан. Ийм хаяг “Twitter”-ийн нийт хаягийн таваас доош хувийг эзэлдэг болохыг батлахыг шаардсан юм.
“Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө 214 тэрбум ам.доллароор үнэлэгддэг.
Сэтгэгдэл ( 1 )
Ш зо ой баагий