Хуулинд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэх тухай заасан байдаг. Тэгвэл энэ долоо хоногт нийтээр тэмдэглэх баярын хоёр өдөр тохиож байгаа тул арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.
Ийн бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд пүрэв, баасан гарагуудад журмын дагуу үйлчилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )