Малайзын хаан орос бүсгүйтэй гэрлэснээ том алдаа гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Малайзын хаан байсан 50 настай Мухаммад V Фарис 27 настай мисс бүсгүй Оксана Воеводинаг ямар хүн гэдгийг нь мэдэлгүй гэрлэсэн талаараа ярьжээ.

Тэрбээр “Москвагийн мисс-2015”-ын ялагч Оксанад дурласнаасаа болж "сохорсон" байсан гэжээ. Мухаммад мөн V Фарис Оксанагаас салсныхаа дараа хүүгээ өөрийнх нь хүүхэд биш гэж мэдэгдсэн юм.

Мисс бүсгүй хүү Леоныгоо эх орондоо төрүүлснийхээ дараа экс нөхрөөсөө хүүгийнхээ амьдралд анхаарч, салах бодлоо өөрчлөхийг гуйсан ч Малайзын хаан татгалзсан байна. Тэрбээр орос бүсгүйтэй гэрлэснээ том алдаа гэж үзэн, Оксанаг “аймаар хүн” гэж тодотгожээ.

Мухаммад V Фарис түүнээс их хэмжээний тэтгэмж нэхсэн экс эхнэрээ зальтай эмэгтэй гээд “Орос бүсгүйчүүд их тооцоотой. Гэхдээ бүх зүйлд хил хязгаар гэж бий. Би Оксанад дурлаад толгой эргэсэн байсан ч эрүүл саруул ухаанаа алдаагүй байна” гэжээ.

Тэрбээр мисс бүсгүйн хүсэж байгаа зүйлийг биелүүлж чадахгүйгээ хэлж, модель эхнэр нь түүнийг хуурсан, өөр хүнээс хүүхэд төрүүлсэн гэсэн байна.

Оксана Воеводина Мухаммадаас салсныхаа дараа санхүүгийн хүнд байдалд амьдарч байгаа аж. Модель бүсгүй үнэтэй хуримын бөгжөө зарж, хүүгээ тэжээж байгаа гэнэ. Москвагийн миссийг саяхан "Supermama-2019" наадмаар алтан цомоор шагнажээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
юююю(119.40.103.37) 2020 оны 02 сарын 27

яаж ч бодсон хоёулаа тэнэг

0  |  0
Эрчүүд(202.126.88.214) 2019 оны 11 сарын 30

Хаан хүн хууртвал цаазаар авч болно шүү дээ

0  |  0
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 11 сарын 29

TENEG HAR ..HAIR GEJ BODJEEDEE....TOLIND UURIIGUU HARJIIHAD YADAG BNA AA...

0  |  0
Zohin(98.247.88.7) 2019 оны 11 сарын 29

Ter duuchin televiziin hutlugch huuhnuud aihtar Mongold bol hamgiin yawdaltainuud barag missuudeesee iluuu geed bod kkk

0  |  0
Иргэн(202.9.40.86) 2019 оны 12 сарын 01

Өнгө харсан мөнгө харсан 2 яг таарна. Одоо хэндээ гомдох вэ дээ

3  |  0
Отгооо(121.129.18.141) 2019 оны 12 сарын 02

Ази хүүхэд л харагджындаа

4  |  1
сшөгашаүх(66.181.176.94) 2019 оны 11 сарын 29

днк үзээд л болоо маш амархан

0  |  0
11111(66.181.177.237) 2021 оны 01 сарын 14

Хүүхэд нь мөн л бна, харваас ..

4  |  0
.(176.41.228.107) 2019 оны 11 сарын 29

Hogshin har yumnii erh medel,mongo ni miss hvvhend chuhal bsn ni oilgomjtoi.oros hvvhnvvd aihtar ni vnen bh oo.nertei,tsuutai hvmvvstei oros hvvhnvvd l golduu holbogdson bdg biz de

2  |  0
Top