Малайзын хаанаас салсан Оросын миссийг заналхийлэх болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

“Москвагийн мисс-2015”-ын ялагч Оксана Воеводина Малайзын хаан байсан V Мухаммад Фарисаас салсныхаа дараа хүүгээ ганцаараа өсгөж, багагүй зовлон бэрхшээлийг туулж буй нэгэн. Тэгвэл орос бүсгүй өөрийг нь өөр хүнтэй явалдсан, ёс зүйгүй гэж буруутгахын зэрэгцээ хүүхдээ өөрийнхөө хүүхэд биш гэж үзэж татгалзсан Малайзын хааны тухай анх удаагаа ам нээжээ.

Бүсгүй Малайзын экс хаан өөр эхнэртэй байсныг дэлгэсэн байна. 2018 онд хийсэн тэдний сүр дуулиантай хуримаас хоёр хоногийн дараа тэрбээр нөхрөө өөр эмэгтэйтэй гэдгийг олж мэджээ. Боб гэж тэмдэглэсэн дугаар залгахад Оксана нөхрийнхөө америк найзыг гэж бодон утсыг нь автал нэгэн эмэгтэй хашхичиж, хааны эхнэр байна гээд дахиж нөхрийнх нь утсыг авахгүй байхыг тушаасан байна. Оксанагийн асуултад экс хаан хариулт хэлэлгүй өнгөрчээ.

Мисс бүсгүй 49 настай экс хааны эхнэр болохоор зөвшөөрөхдөө өөрийгөө сүүлчийн бүсгүй нь байна гэдэгт итгэлтэй байсан аж. 27 настай Оксанагийн хүү, найман сартай Леоныг Малайзын хаан асан өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөггүй билээ. Бүсгүй Мухаммадаас хүүтэйгээ ойр байхыг олон удаа гуйсан ч татгалзсан, доромжилсон хариу авсныхаа дараа хоёулхнаа аз жаргалтай амьдрахаар шийджээ.

Өдгөө Москвад амьдарч буй Оксанаг үл мэдэгдэх хүмүүс сүрдүүлж, байнга мөрдөж мөшгих болсноор тэрбээр гэрээсээ гарахаас ч айдаг болжээ. Гэхдээ заналхийлэл экс нөхрөөс нь биш Малайзын хааны ордны бусад хүмүүсийн зүгээс ирж байгаа гэж Оксана үзэж буй гэнэ.

Тэдний гэрлэлт жил гаруйхан хугацаанд үргэлжилсэн юм.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.180) 2021 оны 01 сарын 15

Тэнэг хүүхэн бэ. Энэ муслимыг өөрөөсөө өөр эхнэргүй, өдий 50 хүртлээ ганцаараа явна гэж яаж бодоо вэ.

0  |  0
ЗОЧИН(49.0.135.63) 2020 оны 02 сарын 20

МОНГОЛ ХҮҮХНҮҮД ГАДНЫХАНТАЙ ГЭРЛЭВЭЛ ЯАДГЫГ САЙН СУРГАМЖ БОЛ. МОНГОЛ ХҮҮХНҮҮД МӨН Ч ЗАДГАЙ ШҮҮ.

0  |  0
t(59.153.113.153) 2020 оны 02 сарын 19

delbelchihviidee,tgd gemgvi dvr gargaj chadna shvv,,manai bvsgvig yalaadaa

0  |  0
Х(202.126.88.159) 2020 оны 02 сарын 19

Хүүхэд нь ази царайтай энэ өвгөнтөй адилхан байна

0  |  0
Ааааа(202.21.108.231) 2020 оны 02 сарын 19

Малайз хүн бол дэлбэлнэ дээ.

0  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 02 сарын 19

mongonii gerlelt....

0  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 02 сарын 19

Haan geed baigaa ene pida sushi barnii togoosh baisan bol ene missmaa neg nudeeree ch harahgui baisan daa kkk

0  |  0
Hmmm(103.229.121.196) 2020 оны 02 сарын 19

Huuhed bol yag l aav bna shdee bish gej guriih ch arga alga yasan muuhai hogshin ymtai suuj anhnaasa tenegtsiin

2  |  0
TNT(202.126.89.92) 2020 оны 02 сарын 18

Ugaasa l uhsen baasni hair setgel bdiin ongo mongond l bolood suuj bgaashd psda.

2  |  0
Top