Малайзын хаан Оросын мисс эхнэрээсээ дуулиантайгаар салав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Малайзын хаан, 49 настай Мухаммад V Фарис 2018 онд “Москвагийн мисс-2015”-ын ялагч, 27 настай Оксана Воеводинаг эхнэрээ болгон авсан билээ. 23 насны зөрүүтэй, Малайзын хаан жирийн орос бүсгүйтэй гэрлэсэн зэрэг нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Тэгвэл тэдний салалт бүр илүү шуугиантайгаар өрнөж байна.

Мисс бүсгүй дөрвөн сартай хүү Леоныхоо тэтгэмж болгож Оросын нийслэлд байх 96.8 сая рублийн байр, Лондон дахь 645 сая рублийн үнэтэй байшин болон сар бүр 1.9 сая рублийг Малайзын хаанаас нэхэмжилжээ. Орос бүсгүйн нэхэмжилсэн зүйл энэ оны эхээр хааны суудлаасаа буусан Мухаммадыг шоконд оруулсан гэнэ.

Оксанагийн цахим хуудсандаа нийтэлсэн пост нь Малайзын хааны гэр бүлийн ёс журамд нийцээгүй, мөн нөхрөөсөө өөр хүнээс хүүхэдтэй болсон гэсэн хардлага зэргээс болж Малайзын хаан түүнийг дөрвөн сартай жирэмсэн байхад нь орхижээ. Гэхдээ Оксана хүүхдэдээ эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, Малайзын хааны хүүхэд мөн болохыг батлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр нөхөртөө хайртайгаа хэлж, цахимаар түүнд хандан видео бичлэг илгээж “Сэрээч, чи хүүтэй, аав хүн. Бидний гэрлэлт яаж дууссан байлаа ч хүү минь аавтай, ээжтэй байх ёстой. Хүүгээ бодооч” гэжээ.
 


Мухаммад Оксанатай гэрлэхийн тулд Малайзын хааны суудлаас татгалзаж, орос бүсгүй шашин болон нэрээ сольсон гэх мэдээлэл байдаг. Тэд исламын шашны болон орос маягаар хоёр удаа хурим хийж, хаан асан эхнэртээ үнэтэй “Porsche Cayenne” машин, 16.3 сая рублийн сүйн бөгж бэлэглэж байжээ.

Тэгвэл Малайзын хаан одоо хүүгээсээ татгалзаж, гэрлэлтээ алдаа байсан гэж үзэн ард түмнээсээ уучлалт гуйсан байна. Хааны ордноос тэднийг салсан талаар албан ёсоор мэдэгдсэнийг Оксана интернэтээс олж мэджээ.

Малайзын экс хаан “Тэр намайг хэн гэж бодоод байгаа юм бол? Билл Гэйтс гэж бодоо юу? Леон дараа жил Итоны коллежид орох гээ юу, нялх хүүхдэд тийм их мөнгөний хэрэг юу байна” гэсэн талаар “Daily Mail” мэдээлжээ. Харин Оксана экс нөхрөө хүүтэйгээ харилцаатай байгаасай гэж хүсэж байгаа аж. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа ДНК тест хийлгэх шаардлага байхгүй, хүүгийн царай төрх ази гэдэг нь тодорхой байгаа талаар хэлжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
er(107.77.216.218) 2019 оны 10 сарын 08

gold digger , 3 jil amidarchaad mungu ins shundag

0  |  0
Hohirogch(188.120.43.55) 2019 оны 10 сарын 08

.A.S.PUSHKINii -Altan zagasnii ulgeriin emgen bol oros emegteichuudiin dur yum

2  |  0
Бат (64.119.16.112) 2019 оны 10 сарын 04

Орос авгайчууд дэлхийн нэг номерын шуналтангууд гэдэг нь үнэн юм бн

0  |  0
Top