Малайзад Монголын далбаатай гурав дахь хөлөг саатуулагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Малайзын далайн хэрэг эрхлэх газрын мэдээллээр тус улсын Жохор мужид ямар нэгэн зөвшөөрөлгүй зорчиж явсан Монголын далбаа бүхий хөлөг онгоцыг саатуулжээ.

Тус хөлөг орон нутгийн цагаар есдүгээр сарын 20-ны 13:35 цагт Танжун Сендили далайн хилийн зурваст зорчиж явахад нь саатуулсан байна.

Хөлөг онгоцонд Индонезийн харьяат 24-63 насны зургаан иргэн байсныг илрүүлэн тэр даруй саатуулжээ. Хөлөг онгоц тээвэр үйлдэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан аж.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус хөлөг онгоцонд тамхи тээвэрлэж явсан байна.

Дээрх хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд тухайн үед ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тул 1952 онд батлагдсан Далайн тээврийн тухай хуулиар хоёр жил шоронд хорих, 23.8 мянган ам.долларын шийтгэл хүлээж болзошгүй байна.

Өнгөрсөн долоодугаар сар, наймдугаар сард Монгол Улсын төрийн далбаа бүхий хөлөг онгоц тус улсад саатуулагдсан юм.


Эх сурвалж: Manifold Times

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top