Малайзын шашны асуудал эрхэлсэн сайд Зулкифли Хасан “Ажлын стесс, ачаалал нь хүмүүсийг ижил хүйстэн болгодог” гэж мэдэгдээд олны шүүмжлэлийг дагуулав. Түүний үзэж байгаагаар сүүлийн үед Малайзын залуусын бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөх болсон нь хэт их ажил, түүнээс шалтгаалсан стресс их байгаатай холбоотой ажээ.
Энэ сарын эхнээс эхлэн Малайзын засаг захиргаа ЛГБТК хүмүүсийн бодит тоог тооцоолох, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар Шашны асуудал эрхэлсэн сайд, холбогдох бусад албан тушаалтнууд зорилтот бодлого хэрэгжүүлэхээр болсон юм.
Үндсэн хууль хаант засаглалтай Малайз улсын нийт хүн амын 60-аас дээш хувь нь исламын шашинтай бөгөөд ЛГБТК асуудалд ихээхэн хаалттай ханддаг аж. Тийм ч учраас ЛГБТК хүмүүсийн талаарх нэгдсэн статистик мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )