Цахилгаан скүүтэрээс үүдсэн осол нэмэгдсээр байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраасцахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон 18-аас доош насныхан хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна.

Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах мөн Тээврийн цагдаагийн алба, боловсролын болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлага үүссэн тухай дурджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.107.2) 2023 оны 09 сарын 11

Скүүтэрийг бусад оронд хориглочихсон.Дугуй мотоциклоо машины замаар явуул.Явган хүний замаар явган хүн л яваг

0  |  0
зочин(103.212.117.47) 2023 оны 09 сарын 08

Мотоцикл, унадаг дугуй, моторт дугуй, скүүтер зэргийг ашиглагчдад дуулга, бусад хамгаалах хэрэгсэлгүй бол хөдөлгөөнд оролцуулдаггүй баймаар юм. Олон сайхан хүүхэд залуус эрэмдэг болох, амь эрсдэхээс аврана даа. Мөн эдгээр хэрэгслийг ямар нэгэн байдлааар дуут дохиотой болговол зүгээ дээ.

0  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 08

Дугуйтай, скутертэй хүүхэд залуус машин замаар их явж байна, зүгээр ч явахгүй янз бүрийн үйлдэл хийж юм, энийг хянадаг цагддаг газар байна уу, ингээд цаашаа даамжирвал хэцүү л байх даа

0  |  0
Top