Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мэдээлэл өглөө.
ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан.
Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна.
Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна.
Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна” гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
за яамайдаа. шуналын дэвүүдийг жаахан хазаарлавал аштай юу
halh shooronogin atman mendbayar bayarhuu bimbaa nieled london surdag oyuatn ohing hargris tamlaj mochilj alsan hereg nuugad baiagn baina. te tgel oilgoj bolno tin tin.
halh shorongin 1 atman mendbayar shuu aihgui aldag tee.
Энэ асуудлыг өөр хүн гаргааад л байсан даа. хүний хийсэн ажлыг өөрийн болгох санаа гэж
Овоо доо.
Юун буцаан өгөх вэ банкнаас авсан зээл болгонд эрсдлийн даатгал нэрээр хэдэн төг бас хусаж бна.би өөрийн биерээ харлаа