ШӨХТГ | “Моносфарм трейд” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны гуравдугаар Хуралдаан өнөөдөр болж эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоох судалгааг хэлэлцлээ. Уг зах зээлд хийсэн судалгааг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “Моносфарм трейд” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр  тогтоож шийдвэрлэлээ. 

Өнгөрөгч 2022 онд тус зах зээлд 131 аж ахуй эрхлэгч эмийн импорт, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулснаас нэр бүхий 10 аж ахуй эрхлэгч 80 хувийг нийлүүлжээ. Үүнээс “Моносфарм трейд” ХХК дангаар импортын эмийн зах зээлийн 46.4 хувийг нийлүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top