Үйлчилгээний байгууллагаад ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэгүй ашиглуулах үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан. Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.

Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 23

одоо жорлонд хүн орох битгий хэл ойрхон гарах аргагүй болнодоо хэт хувьсгалч сүржигнэсэн хүмүүс хэрэг болохоос хор болох ажил санаачилдаг ”номтой” юм даа.байгууллага нь өөрөө шийдэж байг

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 23

одоо жорлонд хүн орох битгий хэл ойрхон гарах аргагүй болнодоо хэт хувьсгалч сүржигнэсэн хүмүүс хэрэг болохоос хор болох ажил санаачилдаг ”номтой” юм даа.байгууллага нь өөрөө шийдэж байг

0  |  0
zochin(49.96.239.44) 2022 оны 07 сарын 25

mgl uls l jorlongoos mungu avdag uvaagui uilchelgeetei oron yaduu oron baij ardtumen dee hatuu herthgii harthdag Mgl tur ardtumen nii tatvar .r amin huvdaa hergelj ardtumen jorlongii mun tulj hurtel daramtaldag hargis uilchelgeetei huiten bodlogtoi Mgl turd sugaa uls.g uzen yaddag yah ardtumen dee hatuu harthdag.g

0  |  0
Top