Эцэг, эхээ хөнөөсөн гэмт этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Одоогоос 14 хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн 20-р хороонд гэр бүлийн хоёр хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан.

Хэргийг цагдаагийн газраас шалгаж, сэжигтэй этгээдийг яаралтай эрэн сурвалжилсны дүнд өчигдөр (2020.09.16) дээрх этгээдийг илрүүлж, баривчилсан байна.

Шалгалтын явцад 30 настай, эрэгтэй Э гэгч нь өөрийн төрсөн эх болох 56 настай Т, хойд эцэг болох 49 настай Б нарын амь насыг хохироосон болох нь тогтоогджээ. Алуурчин этгээд хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан гэх ба гэр бүлийн маргааны улмаас толгойг нь төмрөөр цохиж, амь насыг нь хохироосон байна.

Шүүх эмнэлгийн үзлэгээр талийгаач нарын толгойн хэсэгт олон тооны хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл тогтоогджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хоёр ширхэг гар утас болон хүний амь нас хорооход ашигласан байж болзошгүй төмөр трубо хураан авчээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол залуу(66.181.176.120) 2025 оны 03 сарын 13

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ? Бузар эцэг эхтэй тул тэвчиж чадалгүй дуусгасан байна. Мундаг залуу байна.\n

2  |  2
Билгээ(103.57.94.196) 2025 оны 03 сарын 13

Яагаад ийм зүйл хийхэд хүргэсэн амьдрал юм болдоо

1  |  0
Монгол(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

Новш вэ. Ийм лалруудыг зүгээр бүх насаар нь хориод өгөөч. Үхэх хүртлээ бодож байг

1  |  0
Зочин(174.21.53.120) 2025 оны 03 сарын 13

...110 demjij baina

2  |  0
Өлүн(66.181.161.127) 2025 оны 03 сарын 13

Ийм бузаруудыг устгаж үгүй болгооч харгис хэрцгий тирорист

3  |  0
Ezen(66.181.161.104) 2025 оны 03 сарын 13

Ene humuus chni yu l bolood bnadaa

2  |  1
Иргэн(202.9.46.209) 2025 оны 03 сарын 13

Тэжээх шаардлагагуй

4  |  0
um ma ni pad me hum(192.82.72.189) 2025 оны 03 сарын 13

um ma ni pad me hum

3  |  1
Эх болсон 6 зүйл(192.82.65.189) 2025 оны 03 сарын 13

Ум мани бадми хум\n

1  |  0
Зочин(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Ийм харгис амьтанг татвар төлөгчдийн мөнгөөр 20-25 жил тэжээхийн оронд цахилгаан сандалд суулгаж нөгөө ертөнц рүү илгээх хэрэгтэй.

12  |  0
Иргэн(103.57.95.192) 2025 оны 03 сарын 13

Алуурчин гэхээс өөр өгөх тодорхойлолт алга.

5  |  2
Close menu