Сирул Азар Умар нь Азилах Хадри гэгч цагдаагийн офицерын хамт Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын туслахын орчуулагчаар ажиллаж байсан, 28 настай Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан билээ.
13 жилийн турш нууцлаг хэвээр үлдсэн талийгаач Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэг дээр ажилласан шүүх эмнэлгийн паталогичийн шүүх хурал дээр хэлсэн үгнээс үзвэл, 2006 онд Ш.Алтантуяаг Малайзын нийслэлийн ойролцоох ойд дэлбэрэх бодис ашиглан хөнөөсөн гэж үзэж буй. Сирул Малайзын шүүхийн шийдвэр гарахаас өмнө Австрали улс руу оргон гарсан бөгөөд тэрбээр 2015 оны нэгдүгээр сараас хойш Австралийн цагаачдын саатуулах байранд саатуулагдаж байжээ.
Сиднейн захиргааны давж заалдах шатны шүүх “улс төрийн бус” гэмт хэрэг үйлдсэн тул Австрали улсын хамгаалалтад орох эрхгүй хэмээн үзэж, түүний цагаачлах хүсэлтийг хүлээн аваагүй бололтой.
Сирул энэ шийдвэрийг давж заалдах эрхтэй хэдий ч одоогоор өөрийн өмгөөлөгчид энэ тухай заавар өгөөгүй байгаа аж. Мөн түүнийг албадан гаргах тухай мэдэгдлийг албан ёсоор гөөгүй байгаа гэнэ.
Сирул болон түүний хамсаатан Азилах Хадри нар аллага болох үед Нажиб Разакын хувийн хамгаалалтын албанд ажиллаж байжээ. Аллагыг хэн захиалсан гэдэг асуулт одоо хэр хариултаа хүлээсээр байна. Өнгөрсөн жил Нажиб Разакийг сонгуульд ялагдсаны дараа Малайзын цагдаа энэхүү хэргийг дахин сэргээж, одоогийн Ерөнхий сайд Махатхир Мохамад Сирулын ялыг сэргээж, түүнийг шилжүүлэн авах болно гэж мэдэгдсэн.
Австралийн хуулиар зөвхөн цаазын ял тулгаагүй тохиолдолд гэмт хэрэгтнийг шилжүүлдэг аж. Австралийн Ерөнхий прокурорын хэлснээр Австралийн Засгийн газар гэмт хэрэгтнийг шилжүүлэх асуудлыг олон нийтэд зарладаггүй гэнэ.
Иргэний нийгмийн байгууллагууд Ш.Алтантуяагийн аллага 2002 онд Нажиб Разакын ойрын хүн болох Абдул Разак Багиндагийн оролцоотойгоор буюу цэргийн усан онгоц худалдан авах хэрэгтэй холбоотойгоор үйлдэгдсэн гэж үзэж байна. Талийгаач энэ үед орчуулагчийн үүрэг гүйцэтгэжээ. Аллага болох үед Малайзын Шадар сайд, Батлан хамгаалахын сайдын алба хашиж асан Нажиб Разакын ойрын хүн гэгддэг Абдул Разактай талийгаач хувийн харилцаатай байжээ. Нажибын зүгээс харин Ш.Алтантуяаг танихгүй, түүнийг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Iim baliar har pizdanuudiig dagaj yavah gej. Humuujil humuujil. Hairan huurhun ohin.