Ш.Алтантуяагийн аллагын сэжигтэн их сургуулийн багш болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Малайзын Олон улсын Исламын их сургууль Ш.Алтантуяагийн хэргийн сэжигтэн Абдул Разак Багиндаг ажилтнаар авахаар төлөвлөж байна. Абдул Разак Багинда нь Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэргийн гол сэжигтэн бөгөөд шүүхээс түүнийг сэжигтээр татсан юм.

Абдул Разак Багинда нь өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн Олон улсын Исламын сэтгэлгээ ба Соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний илтгэл тавьсан байна. Үүний дараа тус сургуулийн багш нар Эрдмийн зөвлөлд түүнийг ажилтнаар авах төлөвлөгөөг эргэн харахыг шаардаж эхэлжээ. Түүний илтгэл нь “Азийн баатрууд болон дайснууд: Манлайллын судалгаа” гэх итлгэл байсан гэнэ.

Абдул Разак Багинда нь Ш.Алтантуяатай дотно храилцаатай байсан бөгөөд 2006 оны аравдугаар сард Куала Лампурын гадна байх ойд хөнөөж, цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр цогцсыг устгасан юм. Тэрээр 2002 онд Батлан хамгаалах яаманд Францын талаас “Скорпен” шумбагч онгоц хоёр ширхгийг худалдаж авах 1.1 тэрбум ам.долларын гэрээг зуучилсан. Улмаар уг хэрэгт оролцсон Ш.Алтантуяаг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амийг нь хороосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм. Одоогоор тус хэргийн явцын талаарх мэдээлэл олон нийтэд тодорхой болоогүй байна.

Абдул Разак Багиндаг аллагын хэрэгт буруутгасан боловч 2008 онд цагаатгасан юм. Гэсэн хэдий боловч Давж заалдах шаты шүүх өнгөрөгч нэгдүгээр сард Ш.Алтантуяагийн үхэлд түүнийг хариуцлага хүлээлгэсэн тусдаа иргэний хэргийн шийдвэрийн эсэрг гаргасан давж заалдах түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, аллагын “чухал сэжүүр”, “гэрч” гэж тодорхойлсон юм. Шүүхээс ял шийтгүүлсэн хоёр цагдаа болон Абдул Разакаас 5 сая ринггитийг хохирогчийн гэр бүлд гаргуулахаар шийдвэрлэсэн ч 1.4 сая ринггит болгож бууруулсан. Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн юм. Алтантуяагийн гэр бүл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж нөхөн төлбөрийн хэмжээ, Засгийн газрыг хариуцлагад татах ёстой гэж үзэн давж заалдаад байна. Уг хурал ирэх аравдугаар сарын 27-нд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top