Ш.Алтантуяагийн хэргийг шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх оролцож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Өнөөдөр /2019.05.06/ Малайз улсын Куала-Лумпур хотноо Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэлж байна. Мөн энэ өдөр талийгаач Ш.Алтантуяагийн төрсөн өдөр тохиож байгаа ба тэрээр амьд сэрүүн байсан бол 41 нас хүрэх байлаа. Энэ удаагийн шүүх хуралд хохирогчийн талыг төлөөлөн талийгаачийн аав С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  нар оролцож байгаа юм.

МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН НАЖИБ РАЗАКЫГ АЛЛАГЫН ГОЛ ЗАХИАЛАГЧ ГЭХ ТААМАГ БИЙ

Одоогоос 13 жилийн өмнө Малайзын Шах-Алам хотын ойролцоох ой дотор 28 настай Ш.Алтантуяаг тус улсын цагдаагийн офицерууд буудан хөнөөж, цогцсыг нь байлдааны тусгай зориулалтын С-4 тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн онц ноцтой хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж байв. Гэмт хэргийг мөрдөх үед Малайз улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын цагдаа нарын гарт зэрлэгээр хөнөөгдсөн болохыг тогтоож, уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэж үзсэн. Үүний дагуу шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилсний эцэст 2008 оны аравдугаар сарын 26-нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лумпур хотод болж түүнийг энэ хэрэгт буруугүй хэмээн сулласан билээ. Өдгөө Абдул Багинда нь Англи улсад эрх чөлөөтэй амьдарч байна. Ийнхүү Абдул Багиндаг цагаатгаж, тус улсын цагдаагийн алба хаагч Азилах Хадри, Сирул Азхар хоёрыг шүүж эхэлсэн бөгөөд 2015 онд Холбооны дээд шүүхээс Азилах болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ.

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр, энэхүү хоёр этгээдийг батлан даалтаар суллаж, улмаар Сирул Азхар нь Австрали руу оргон зайлсан байдаг. Өнөөдрийг хүртэл цаазын ял авсан хоёр этгээд ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй сул чөлөөтэй хэвээр бөгөөд энэ хэргийн захиалагчийг илрүүлээгүй байна.

Харин захиалагчийн хэрэг явсаар Малайзын ерөнхий сайд Нажиб Разактай холбогддог. Учир нь шүүх хурлын үеэр, Сирул гэгч нь мэдүүлэхдээ талийгаачийн амь насыг хөнөөх захиалгыг Абдул Багиндаг өгсөн гэж хэлсэн нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлдсэн байжээ. Тэрбээр “Багинда өөрийнхөө болон Ш.Алтантуяагийн гэрийн хаягыг өгөөд амь насыг нь хөнөөх захиалга өгсөн. Би өмнө нь 6-7 хүн алж байсан, нэг эмэгтэй асуудалгүй гэж хариулсан. Маргааш нь Багинда руу, та өнөөдрөөс тайван амарч болно гэх зурвас илгээсэн” хэмээжээ.

Тухайн үед талийгаач Ш.Алтантуяа ерөнхий сайдын орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд Малайзын Батлан хамгаалах яамны шугамаар Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээ байгуулахад орчуулагчаар оролцож, нууц мэдээлэлд ойр байсан учраас түүнийг хөнөөх шаардлага гарсан гэгддэг. Иймд, ерөнхий сайд асан Нажиб Разак өөрийн дотны найз, улс төрч, батлан хамгаалахын зөвлөх Абдул Разак Багиндагаар дамжуулан, Сирул болон түүний хамсаатан Азилах нарт үүрэг өгч аллагыг зохион байгуулсан хэмээн олон улсын шинжээчид онцолсоор ирсэн.

ОНЦ НОЦТОЙ АЛЛАГЫН ХЭРГИЙГ ДЭЛХИЙ НИЙТ АНХААРАЛДАА АВСАН Ч, ЭХ ОРОН НЬ АНЗААРСАНГҮЙ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид баримтат кино бүтээж, талийгаачийн ДНХ-г тогтоосон эмч, жолооч эмэгтэй, Багиндагийн хуульч зэрэг маш олон гэрчүүд өнгөрсөн хугацаанд сураггүй алга болж, бусдад алагдсан тухай баримтуудыг дэлхий нийтэд дэлгэсэн байдаг. Түүгээр  ч зогсохгүй Малай хэл дээр гурван ч роман хэвлэгдсэний нэг нь “Цуст шаахай” хэмээх роман бөгөөд хамгийн олон хүнд хүрсэн бүтээл болсон гэдэг.

Мөн Австрали, Англи, Япон зэрэг улсын гэрэл зурагчид энэ хэргээс сэдэвлэн баримтат фото зургийн үзэсгэлэн хүртэл гаргаж байжээ. Ийнхүү өнгөрсөн 13 жилийн хугацаанд дэлхий нийт дээрх хэргийг үнэн зөв шийдвэрлэж, алуурчдад зохих ёсны ял шийтгэл оногдуулахыг шаардсаар ирсэн байтал энэ хугацаанд Ш.Алтантуяагийн араас эх орон нь нэг ч удаа дуугараагүй нь харамсалтай бас хачирхалтай санагдах...

Өнгөрсөн хугацаанд хэргийн хойноос талийгаачийн аав С.Шаарийбуу хөөцөлдсөөр ирсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хэд хэдэн нот бичиг илгээснээс бусдаар төр засгийн зүгээс дэмжлэг, тусламж байгаагүй гэхэд болох юм. Шүүх хурал, мөрдөн байцаалтын үеэр хохирогч талаас талийгаачийн аав ганцаар байсан бол түүний эсрэг талд тус улсын бүхэл бүтэн хуулийн институт ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэх үйл явц 99/1-ийн харьцаатай хүч тэнцвэргүйгээр өрнөж ирсэн байдаг.

Гэтэл манай улсын Засгийн газраас ямар нэгэн байр суурь илэрхийлж байгаагүй. Харин ч алуурчдыг шүүхийн шатанд оргон зайлах нөхцлийг бүрдүүлж өгсөн гэх таамаглал бий. Ингэж хардахын учир нь, алуурчин этгээдүүдэд цаазын ял оногдуулсны дараа буюу 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр Малайз улсад болсон цаазын ялын тухай Азийн анхдугаар чуулга уулзалт дээр тухайн үеийн Монгол Улсын Гадаад хэргийн сайд “Малайз улс цаазын ялаас татгалзах хэрэгтэй гэх утга илэрхийлээд, Ш.Алтантуяагийн хэргийг жишээ авч, энэ аллагад холбогдсон хүмүүсийг яаран цаазлах хэрэггүй” хэмээн мэдэгджээ. Улмаар бүтэн 10 жилийн турш энэ хэрэгт тодорхой байр суурь илэрхийлж байгаагүй Монгол Улсын өмнөөс Засгийн газрын гишүүн нь ийнхүү мэдэгдсэн нь, ялтнуудыг суллах үндэслэл болсон гэдгийг тухайн үед олон улсын хэвлэлээр онцлон мэдээлж байсан билээ.

ИРГЭНЭЭ АЛДСАН МОНГОЛ УЛС 13 ЖИЛИЙН ТУРШ ЮУНЫ УЧИР ЧИМЭЭГҮЙ БАЙВ

Ш.Алтантуяагийн хэргээр дамжуулан Нажиб Разак гэгч нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч  болон эрх бүхий өндөр албан тушаалтнуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад хэд хэдэн уурхай, орд газрыг эзэмших болсон гэдгийг Малайзын сөрөг хүчнийхэн үгүйсгээгүй юм.

Тэдгээр ордны нэгийг Завхан аймгийн Дөрвөлжин суманд байх Баян айргийн орд гэгддэг. Энэ орд нь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй бөгөөд Малайзын “Керру холдинг” группийн хөрөнгө оруулалттай “Баян айраг эксплорейшн” ХХК гэх нэгэн нууцлаг компани, 2008 оны гуравдугаар сарын 24-нөөс 2038 оны гуравдугаар сарын 24-нийг хүртэл ашиг¬лах тусгай зөвшөөрөл авсан. Харин олборлолт явуу¬лах зөвшөөрлийг нь Завхан аймгийн ИТХ-ын 2011 оны арванхоёр дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар тогтоолоор олгосон байдаг.

Дээрх мэдээллээс үзвэл, манай улсын Засгийн газарт энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, түүнд эерэгээр нөлөөлөх сонирхол байгаагүй нь харагдаж байна. Харин ч эсрэгээрээ Ш.Алтантуяагын амь насыг хөнөөх захиалга өгсөн гэгдэж буй этгээдэд давуу эрх олгон орд газар ашиглахыг зөвшөөрснөөс үзэхэд үүний цаана асар их мөнгөний ашиг сонирхол байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДСОНООР Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ДАХИН СӨХӨВ

Малайзын хуулиар Ерөнхий сайд нь зургаан жилийн бүрэн эрхтэйгээр сонгогддог бөгөөд Нажиб Разак  дараалан хоёр удаа сонгогдож 12 жилийн турш Ерөнхий сайдын албыг хашсан нэгэн. Улмаар өнгөрсөн жилийн сонгуульд ялагдаж, ажлаа өгснөөр түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнийг ийнхүү ерөнхий сайдын ажлаа өгсөн учраас, Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдэгдэх боломж бий боллоо хэмээн тус улсын хэвлэлд мэдээлж байна.

Учир нь одоогийн Ерөнхий сайд Махатхир Мохамад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн ялтан Сирулын ялыг сэргээж, түүнийг Австрали улсаас шилжүүлэн авах болно гэж мэдэгдсэн. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан тус улсын шинэ Ерөнхий сайд Махатир Мохамадад мэндчилгээ илгээсэн байдаг.

Тэрбээр мэндчилгээндээ  “Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие онцгой анхаарал хандуулдаг. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” гэсэн байдаг. Ийнхүү Малайзын Засгийн газар шинээр байгуулагдаж, Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсноор талууд энэ хэрэгт анхаарлаа хандуулж эхэлжээ.

С.ШААРИЙБУУ:ХОЁР УЛС ЭРХЗҮЙН ГЭРЭЭГҮЙН УЛМААС ӨМГӨӨЛӨГЧӨӨ АВЧ ОЧИХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 13 жил хөөцөлдөж буй талийгаачийн аав С.Шаарийбууг шүүх хуралд оролцохоор Малайз улсыг зорих үед уулзлаа.

Тэрбээр “Малайзын хуулийн систем манайхаас ялгаатай нь хэргийг шүүх явцдаа мөрдөн байцаалтыг явуулдаг. Өнөөдөр хэрэгт холбогдсон хүмүүс сул чөлөөтэй явж байгаа. Би олон жил энэ хэргийн хойноос явлаа. Энэ бол миний хийх ёстой зүйл. Харин төр засгийн зүгээс өнгөрсөн 12 жилийн хугацаанд нэг ч удаа албан ёсны байр суурь илэрхийлж байсангүй. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Ерөнхий сайдад, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн захидал илгээсэн. Үүнд би хувь хүнийхээ хувьд талархалтай ханддаг. Хоёр улсын хооронд эрхзүйн гэрээгүйн улмаас би өөрийн өмгөөлөгчийг авч очих, монголын тал албан ёсны үйл ажиллагаа явуулах боломжгүй. Асуудал нь ганцхан хүнийх боловч гадаадад эрсдэл дунд амьдарч байгаа олон олон монголчуудын эрх ашгийн тулд эрхзүйн орчныг бий болгох, Консулын газар, Элчин сайдын яам байгуулах шаардлага байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Суралцагч(103.229.120.196) 2019 оны 05 сарын 07

”онц хэрцгийгээр амиа алдах” гэдгийгээ тайлбарлаж өгнө үү? Эрхэм Гантуяа Монгол хэлийг алдаа мадаггүй зөв хэрэглэх талаар танаас эхлэх хэрэгтэй юм байна, та ”дөрөв дэх засаглал” шүү дээ.

0  |  0
Дээгий(49.0.135.59) 2019 оны 05 сарын 06

Хүний амь л бол амь. Тэр хүн хэн нэгний нүдээр үзэл бодлоор сайн ч мууч хүн байж болно. Чи ээж аавынхаа нүдээр хамгийн сайн хүн харин бусдын нүдээр явдалтай, муу хүн байж болно ш дээ. Тэглээ гээд зовж шаналж өнгөрсөн нэгнийхээ өнггөрсөн явдлыг ярьж, өөрийн үзэл бодлоор шүүх ямар юм болдоо тээ

0  |  0
Yum uneneeree bh yos(108.218.234.108) 2019 оны 05 сарын 06

Altantuya bol sainaar helbel sergelen, muugaar helbel yavdaltai huuhen baisan. HUIS-s surch chadahgui hasagdchaad diplomiig ni hudaldaj avna geed yavdag bsan, ter uyeiinhen bugd medej baigaa. Ih yavdaltai bolohoor ”Har Sarnai”-giin Maadai ch zalhaad salsan. Daraa ni surag sonsohnoo Macao, Hong-Kong-d ruu yavsan gesen, mongol huuhnuud tiishee yavaad yadag bilee oilgomjtoi. Tegj yavj baigaad jiremsleed teruugeeree surduulj $ salgah gej baigaad aluulsan. Ter uyeiin medeeleluud deer mash todorhoi garsan. Hyalbar argaar $ mungu oloh gesen huuhnuuded tom surgamj. Hun uheheer sain hun bolchihgui

1  |  0
Haramsaltai ym(49.0.218.66) 2019 оны 05 сарын 06

Huurhii ohinii zugeer neg mongo nehsen yvdal gej bodohgui bn, uunii tsaana ymar negen holboo bgaa bolool tegj aimchigtaigaar dur zurgiin ballan, tuunees oir zuuriin asuudal bsan bol zugeer neg nyslah bsan biz ,,,,

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 05 сарын 06

Hoorhii busgyi ami nasan deer dorooljter yeiin oodgyi uls torcnid hiuwaldatsgaaj bjee Burhan shiitgeh tsag boljee

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 05 сарын 06

Ter ued toriin tomcnuud hen hen bsan tedgeer nohduud taliigaacniin ami nasiig nehehiin orond huwiin erh asgaa urital bolgoj bsan hun cnanargyi nohdiig ilcnleh tsag boljee

0  |  0
зочин(122.201.26.172) 2019 оны 05 сарын 06

Эцэг эхийн эдлэх зовлонг юутай ч зүйрлэшгүй. Охин үрээ хэнийг нь ч мэдэхгүй харь эрийн өвөрт хийж өгч явууласнаас хамаг юм боллоо. Мөнгөтэй л бол бүгд сайн хүн биш шдээ, охид минь

1  |  0
Бол(202.55.191.205) 2019 оны 05 сарын 06

Ингэж хэлэх муухай ч гэсэн үнэндээ бол талийгаач Алтантуяа-д их учир бий шүү, Зарим нэг эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хаа хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэн дараа нь мөнгө төргөр нэхэж дарамтлаж орилж чарлана, ийм байдлаараа явж байгаад мэдэх ёсгүй юмыг нь мэдээд тэр мэдээллээрээ сүрдүүлж байгаад амиа алдсан магдлал нь өндөр байх даа Ер нь ширүүн хүүхэн байсан гэх юм билээ

3  |  0
Бол(202.55.191.205) 2019 оны 05 сарын 06

Ингэж хэлэх муухай ч гэсэн үнэндээ бол талийгаач Алтантуяа-д их учир бий шүү, Зарим нэг эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хаа хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэн дараа нь мөнгө төргөр нэхэж дарамтлаж орилж чарлана, ийм байдлаараа явж байгаад мэдэх ёсгүй юмыг нь мэдээд тэр мэдээллээрээ сүрдүүлж байгаад амиа алдсан магдлал нь өндөр байх даа Ер нь ширүүн хүүхэн байсан гэх юм билээ

0  |  0
MONGOL XUN(103.26.194.115) 2019 оны 05 сарын 06

BUKH YUM ZOXIX NUGLEE UURNE AAW TA AUGAA XUN SHUU SHUUKH XURAL ZUWUUR SHIDEGDENE GEDEGT ITGELTEI BNA

1  |  0
Болноомжил(202.55.191.205) 2019 оны 05 сарын 06

Ингэж хэлэх муухай ч гэсэн үнэндээ бол талийгаач Алтантуяа-д их учир бий шүү, Зарим нэг эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хаа хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэн дараа нь мөнгө төргөр нэхэж дарамтлаж орилж чарлана, ийм байдлаараа явж байгаад мэдэх ёсгүй юмыг нь мэдээд тэр мэдээллээрээ сүрдүүлж байгаад амиа алдсан магдлал нь өндөр байх даа

0  |  0
Болноомжил(202.55.191.205) 2019 оны 05 сарын 06

Ингэж хэлэх муухай ч гэсэн үнэндээ бол талийгаач Алтантуяа-д их учир бий шүү, Зарим нэг эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хаа хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэн дараа нь мөнгө төргөр нэхэж дарамтлаж орилж чарлана, ийм байдлаараа явж байгаад мэдэх ёсгүй юмыг нь мэдээд тэр мэдээллээрээ сүрдүүлж байгаад амиа алдсан магдлал нь өндөр байх даа

0  |  0
Hi(182.160.2.9) 2019 оны 05 сарын 06

Mongol ulsin Erunkhiilugchtei bayarlalaa, mun etseg Shaariibuugin myatrashgui zorigtoig baxarxlaa, Tand amjilt xusie. Mongol ulsin irgen Oyungerel

0  |  0
7(202.131.243.186) 2019 оны 05 сарын 06

хөөрхий энэ аавыг яах гэж ингэж асуудлыг нь шийдээд өгчихгүй зовоодог байнаа манай улсын төр засаг ард иргэдийнхээ төлөө хойрого байх юмдаа гэтэл гадаадын улс орны элчин сайдууд иргэдийнхээ төлөө маш сайн анхаарал тавьдаг

0  |  0
7(202.131.243.186) 2019 оны 05 сарын 06

хөөрхий энэ аавыг яах гэж ингэж асуудлыг нь шийдээд өгчихгүй зовоодог байнаа манай улсын төр засаг ард иргэдийнхээ төлөө хойрого байх юмдаа гэтэл гадаадын улс орны элчин сайдууд иргэдийнхээ төлөө маш сайн анхаарал тавьдаг

0  |  0
Top