Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын шүүхэд захидал бичжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад бусдын гарт зэрлэгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу тус улсын хууль, хяналтын байгууллагад хандаж захидал бичжээ.

Тэрбээр "Миний охин Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн аймшигт аравдугаар сарын 19 болж байна. 13 жил өнгөрсөн ч тодорхой үнэнд хүрсэнгүй. Иргэний хэргийн ажиллагаа явагдаж байгаа ч Эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт хэрэглэж болох тухай Английн хуульд өөрчлөлт орсон ч Малайз улс түүнийг хэрэглэхгүй гэдгээс үүдэн бүх баримтыг дахин бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах болж байна. Хохирсон дээр нь хохироохоор болж болзошгүй байдлын үнэнийг Малайзын төр засаг, хууль шүүхэд болон шударга хүн төрөлхтөнд хүргэж байна. Энэ тойрог хэзээ дуусах вэ. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн С.Шаарийбуу" гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(192.82.78.95) 2019 оны 10 сарын 24

Huuli hynaltiinhan ene hund tsag zav gargah heregtei

0  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 10 сарын 24

хөөрхий эцгийг яах гэж ингэж зовоодог байнаа манай хуулийхан тусалахад яадаг байнаа охиноо алдаад хэцүүл байгаашдээ

0  |  0
Top