Ш.Алтантуяагийн хэргийг шийдвэрлэх Монгол-Малайз хамтарсан ажлын хэсэг байгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы үеэр Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Тэрбээр “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил боллоо. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэжээ. Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эцэг(202.21.127.161) 2020 оны 04 сарын 25

Одоогоор нам байна. гхяам ажиллах үүрэгтэй яахыг хүлээж сууна .Ард олондоо эрүүлийг хүсье

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 01 сарын 17

ашгүйдээ хөөрхий аав нь олон жил энэ хэргийн араасявж байгаан шударгаар шийдээд хөөрхий аавын сэтгэлийг амраагаасай үхтэл үр харам гэж

0  |  0
Top