24 сая ам.долларын нэхэмжлэлтэй Ш.Алтантуяагийн хэргийг ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.03.30/ Куала Лумпур хотноо тус улсын Дээд шүүхэд найм дахь өдрөө үргэлжилж байна.

Малайз улсын шүүхийн зарчмын дагуу Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлууд эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг гэсэн хоёр төрлөөр явагдаж ирсэн. Эрүүгийн хэрэг буюу Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт тус улсын  цагдаа Сирул Азар Умар, Азилах Хадри хоёрт цаазын ял оноосон. Энэ үеэр батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтаж, улс төрийн орогнол хүсээд байгаа юм. Улмаар өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Малайзын холбооны шүүхээр хэргийг эцэслэн хэлэлцээд,  гэмт хэрэгтнүүдийг өршөөх боломжгүй гэж үзэн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэснээр эрүүгийн хэрэг дуусгавар болсон байдаг.

Одоо Сирул Азар Умар нь Австралын цагдан хорих төвд байгаа бол Азилах нь Малайзын Кажан шоронд цаазын ялаа хүлээн хоригдож байгаа аж. Тэдэнд Малайзын Султан өршөөл үзүүлэхгүй бол цаазлуулахаас өөр аргагүй  болоод байгаа тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.  

Харин иргэний хэргийн хурал одоог хүртэл үргэлжилж байгаа ба хохирогчоор талийгаачийн аав С.Шаарийбуу шүүх хуралд оролцож байгаа юм.

Ш.Алтантуяагийн гэр бүл 100 сая малайз ринггит буюу 24 сая ам.доллар нэхэмжлээд байгаа аж. Иргэний хэргийн шүүх хурал энэ оны эхээр товлогдоод байсан ч цар тахлын улмаас хойшилсоор энэ сарын 22-ны өдөр эхэлсэн байна.

Хохирогчийн талын нэхэмжлэлийг ял авсан хоёр цагдаа огт эсэргүүцээгүй бөгөөд тухайн үед болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурмаа(103.229.120.180) 2021 оны 04 сарын 03

Ямар ч байсан үнэн ялна гэвч үр хүүхдийн амь нас гэр бүлийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч хэмжишгүй.

3  |  0
Зочин(66.181.176.111) 2021 оны 04 сарын 03

Мундаг аав ялаасай...

4  |  1
Зочин(202.9.47.3) 2021 оны 04 сарын 03

Манай улсын нэг эрх мэдэл бүхий хүн хэргийг хаалгах гэж их явсан байна гэсэн тэр хүний нэрийг нийтэд зарлаасай. Хэдий хэрийн мөнгөөр тэгж явсныг мэдмээр байна.

6  |  0
Зочин(202.9.46.201) 2021 оны 04 сарын 03

Мундаг аав шүү

5  |  1
Enhee(192.82.88.206) 2021 оны 04 сарын 03

Saihan ohiniig ni hichneen ih mungu baigaad ch yaj orloh ve de. Gehdee yalj tulbur munguu avah heregtei.

4  |  0
Zochin(85.104.209.82) 2021 оны 04 сарын 03

Evii evii uhtel ur gej aawiig ingej ubj bgaa burhnaas harj bgaa bhii ih baga mongo nihmjiksen bna muu nobshnuudaas

3  |  0
Зочин(115.140.202.164) 2021 оны 07 сарын 01

Мундаг аав шүү та Монгол хүний амь нас үнтэй гэдгийг мэдрүүлээд өгөөрэй.Ялах хэрэгтэй шүү

16  |  0
Zochin(202.126.88.175) 2021 оны 07 сарын 01

Энэ аавын тэмцэл ганц нэгэн биeний хэрэг биш монгол хүний амь нас үнэ цэнтэй гэдгийг харууллаа. Мундаг жинхэнэ аав хүн бас монгол эр хүн

26  |  0
монгол хүн(103.206.195.230) 2021 оны 07 сарын 01

үнэхээр үрийнхээ үр ачийнхаа төлөө үлдсэн амьдрал зориулж буй монгол эр хүндээ таны тэмцэл ялах болноо амжилт хүсье\n

18  |  0
Отгон(192.82.78.177) 2021 оны 04 сарын 03

Хөөрхий аав эцсээ хүртэл тэмцэж байгаа.Төлбөрөө аваарай.Та авах эрхтэй

14  |  0
z(202.21.109.42) 2021 оны 07 сарын 01

demjij bna shiirtei aav

5  |  0
зочин (49.0.142.33) 2021 оны 07 сарын 01

Санасандаа хүрээрэй гэж Шаарийбуу гуайг дэмжиж байна. Гадаад яамныхан хүний эрхийн үндэсний комисс хуулийн болон манай улсын холбогдох байгууллагууд олигтойхон дэмжээд байнга шахаж шаардаад байсан бол энэ олон жил ингэж зовохгүйл байсан байх дүлэгнээд дүлзэнтээд олигтой мэдэгдэл ч гаргачихгүй олон жил болсон одоо нэг шийдэгдээсэй.

25  |  0
bii(202.21.108.139) 2021 оны 07 сарын 01

mongol hunii ami nas une tsenetei bh estoi.Shaariibuu guai ta shuu shuuh huraldaa yalalt baiguulaarai

10  |  0
Зочин(182.218.197.161) 2021 оны 07 сарын 01

Манай Засгийн газрын нэг эрх мэдэлтэй хүн Бичиг илгээж Хэргийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн гэж байсан.Тэр хүний үнэргүй амьтны нэрийг ил болгож сургамж өгөх хэрэгтэй шүү

12  |  0
Зочин(182.218.197.161) 2021 оны 04 сарын 01

Манай Засгийн газрын нэг эрх мэдэлтэй хүн Бичиг илгээж Хэргийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн гэж байсан.Тэр хүний үнэргүй амьтны нэрийг ил болгож сургамж өгөх хэрэгтэй шүү

9  |  0
Монгол(194.193.219.18) 2021 оны 07 сарын 01

Монгол хүний амь ямар үнэтэйг мэдрүүлэх хэрэгтэй. 100 сая доллар нэхэх хэрэгтэй хүний ёсноос гадуур яргалсан бодохоос л зэвүү хүрмээр

15  |  0
Ok.mu dag(66.181.191.32) 2021 оны 04 сарын 01

Mundag sain aav uriinhee tuluu ingej huuculduh aav hovor shuu!oligtoihon tur zasagtai bol yu gej ingej olon jil zovoh ve?tanid amjilt husie!

17  |  2
Top