Монгол эмэгтэйчүүдийг хүчиндсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ хоёр дахь өдрөө шүүж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Малайз улсад амьдардаг хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарч, Малайзын цагдаа нар хүчирхийлэл үйлдсэн цагдааг баривчилсан талаар өмнө мэдээлж байсан.

Монголын хоёр эмэгтэйг замын шалган нэвтрүүлэх цэг дээр хүчин төгөлдөр баримт бичиггүй гэсэн шалтгаанаар шалган нэвтрүүлэх постын байцаагч саатуулсан бөгөөд тэднийг зочид буудалд аваачиж, хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг.

Хэрэг үйлдсэн цагдааг тус улсын шүүхээс бэлгийн мөлжлөг болон албан тушаалаа урвуулан ашиглаж, хүчирхийлэл үйлдсэн гэдэг хоёр хэрэгт холбогдуулан шүүж байна.

Эхний шүүх хурлаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бэлгийн мөлжлөг үйлдсэн эсэх тухай хэлэлцсэн бөгөөд түүнийг шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад идэвхтэй оролцсон гэдэг үндэслэлээр 27 мянган ренгетийн барьцаатайгаар батлан даалтад гаргажээ. Харин өнөөдөр /2020.04.30/ түүнийг албан тушаалаа ашиглаж, хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр хоёр дахь өдрөө шүүж байна.

Малайзын иргэдийн зүгээс хүчирхийллийн хэрэгт холбогдсон цагдааг хуулийнхан хамгаалж байж болзошгүй гэх хардлагатай байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Харин Дүүргийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга "Бид хууль бус үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагчийг өмөөрөөгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна. 

Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл тус улсын Эрүүгийн хуулийн 354 дүгээр заалтаар ташуурдах эсвэл 10 хүртэлх жилээр хорих ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malaysia (172.58.230.150) 2020 оны 04 сарын 30

Ene neg dampuurchihsan oron bna aa? Yostoi huuli gej guuli boljee! Tsagdaa ni hun huchindeed ch bhdaa yahav? Ene oron chin tegeed iim aimshgiin gazar uu?

0  |  0
hm(49.0.212.59) 2020 оны 04 сарын 30

Ezen bogd Chingis haan maani baisan bol ene sarmagchingiin ulsiig gazriin horstei tegshleh baisan bhdaa.

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 04 сарын 30

mongol emegteichuud chuny xormoi ix changatai uls daa odoo ch mongonii toloo l

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 04 сарын 30

mongol emegteichuud chuny xormoi ix changatai uls daa odoo ch mongonii toloo l

0  |  0
хөөрхий(45.41.181.196) 2020 оны 04 сарын 30

хэхэ, энэ Малайз одоо яг нэг бага байхад уншдаг үлгэрүүд байдаг даа, 7 толгойтой мангасд тосгоноосоо нэг хүн тахил өргөдөг гэдэг шиг айн. Монгол нь тахил өргөөд л зугаатай юмаа.

0  |  0
Top