Л.Мөнхтүшиг: Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал 10 хоног үргэлжилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Малайз улсад 2006 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.01.21/ эхэллээ. Шүүх хурал Малайзын Куала Лумпур хотноо болж байгаа юм.  Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

 

Тэрбээр “2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Тус яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна. Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа, шүүх хуралдааныг анхааралтай ажиглах болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нрл(202.9.43.65) 2019 оны 11 сарын 22

энэ ч яахав дээ. мөнгөтэй гадаадынхнас мөнгө сааж алаа үнэлдэг байсан лалрын хүүхэн байсан юсм билээ ш дээ. түүнийг млонголчууд билд өмгөөлөөд байх хэрэггүй биз дээ. их мөнгө олох гээд банзалдаж яваад үхсэн гэнэ лээ

0  |  1
Top