МАЛАЙЗ: Ш.Алтантуяагийн үеэлүүд шүүх хуралд ГЭРЧЭЭР ОРОЛЦОЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тус шүүх хурал Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо арав хоног үргэлжлэх бөгөөд шүүх хуралд хохирогчийг төлөөлж Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс болон хохирогчийн ар гэрийнхэн оролцож байгаа юм.

 

Шүүх хуралд гэрчээр оролцож буй талийгаачийн үеэл Г.Намираа шүүх хуралд мэдүүлэг өгөхөд бэлэн биш байсан учир өчигдрийн хурлыг /2019.01.29/ цуцалсан байна. Талийгаач Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа, Г.Намираа нар гэрчийн мэдүүлэг өгөх ба О.Бурмаа мэдүүлгээ өгөөд байгаа юм. Харин Г.Намираагийн хувьд талийгаачийг Багинда гэгчтэй уулзахаар яваад эргэж ирсэнгүй гэдэг мэдээллийг анх О.Бурмаад хэлж байсан гэрч юм.

 

Хэргийг эргэн сануулбал, Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг /28 настай/ буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон байдаг.

 

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр, батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан юм. Тэрбээр гадаад улс руу зугтсаныхаа дараахан “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” хэмээсэн байдаг. 

 

Харин Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хоёрдагч этгээд нь тус улсын экс ерөнхий сайд Нажиб Разакийн дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм.

 

А.Р.Багинда болон хохирогч эмэгтэй хоёр амрагийн холбоотой байсан гэх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.117.2) 2020 оны 04 сарын 30

malaiz ardchilsan gaigui uls gesen shal zavaan gazar bna lee\n

0  |  0
з(122.201.20.190) 2019 оны 02 сарын 22

Хам хэрэгтэн болов доо, зөөлөн хэлэхэд наадах чинь зэвсгийн наймаачин шүү дээ.

0  |  0
зочин(64.119.19.150) 2019 оны 01 сарын 31

энэ нөхөртэй ингэж заваарч явах ямар хэрэг байсан юм болдоо зайлуул

0  |  0
Top