Малайз улс Ойр Дорнод, Зүүн өмнөд Азийн хооронд гаднын алан хядагчдын дамжин өнгөрөх гол цэг болжээ гэж Сингапурын The Strait Times сонин мэдээлжээ.
Малайзын цагдаагийн тусгай газрын орлогч дарга Аюб Ханы мэдэгдсэнээр, үүний гол шалтгаануудын нэг нь Ойрх Дорнод, Африкийн ихэнх улс орны иргэд Малайз улсад визгүй эсвэл визийн хөнгөвчилсөн нөхцөлтэйгөөр зорчдог байна. 2013 оноос хойш тус улсад гаднын 38 алан хядагчийг баривчилснаас заримыг нь албадан гаргаж, зарим нь шоронд хоригдож байгаа аж.
Мөн энэ хугацаанд 25 алан хядах ажиллагааг таслан зогсоож чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )