Францын хүчин Сахарын цөлийн “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын зэвсэгт хүчин “Сахарын их цөлийн Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Аднан абу Валид аль Сахравийг хөнөөсөн нь Францын хүчний Сахелийн бүсэд сүүлийн найман жил хэт даврагчидтай хийж буй тэмцлийн том ялалт боллоо гэж мэдэгджээ.

Францын хүчин Аль Сахравийг устгалаа гэж Макрон жиргээд тус ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Францын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли твитертээ “Исламын улс бүлэглэлийн бүсийн үүрийн толгойлогчийг “Манхан” ажиллагааны хүрээнд өгсөн цохилтын дүнд хөнөөсөн” гэж бичжээ.

2020 онд Францын хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудыг хөнөөсөн халдлагын ард Жихадистуудын толгойлогч байсан бөгөөд тэр мөн 2017 онд АНУ-ын дөрвөн цэргийн аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгдэж байжээ.

2014 онд Франц улс “Сахелийн тав” бүс нутгийн бүтцийн дэмжлэгтэй “Манхан” ажиллагааг тус бүс нутагт эхлүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top