”Гоёл” наадмаас тодорсон үе үеийн ТОПУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Гоёл-2020" наадам өнөөдөр /2019.11.30/ 32 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээлийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийн ур чадварыг сорих зорилготой тус наадам үндэсний гэдгээрээ бусдаас илүү онцлогтой. Наадмаас хамгийн их хүлээлт үүсгэдэг үйл явдал бол энэ жилийн ТОП хэн байх бол гэсэн асуулт. Энэ жилийн тухайд дизайнеруудын урласан шинэ, шилдэг уран бүтээлийг 70 орчим загвар өмсөгч амилуулах аж.

Шилдэг загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдийг нэгэн дор цуглуулдаг "Гоёл-2020" наадам болох гэж буйтай холбогдуулан үе үеийн топуудын талаарх мэдээллийг сонирхуулъя.
 

1. "Азийн модель" Д.Болормаа чадварлаг моделиос гадна сайн багш. 14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн тэрбээр 2001 онд анхны "Гоёл" наадмын топ модель болж байжээ. Оёдолчноос супер модель болтлоо хөдөлмөрлөж чадсан Д.Болоромаа загварынхан дундаа АЛТАНГАДАС одонтой цор ганц модель.
 

Э.Одгэрэл

 

 

2. "Мөнхийн залуу" тодотголтой топ модель Э.Одгэрэл 1986 оноос загвар өмсөж эхэлсэн бөгөөд “Гоёл” наадмаас төрсөн анхны топ моделиудын нэг. Монголын загварын ертөнц дэх өөрийн байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн алхаж, одоо ч тайзнаас буугаагүй байгаа түүнийг Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч гэдэг.

3. Загвар өмсөгч Д.Цолмон 2002 онд "Топ модель" өргөмжлөл хүртэж байсан. Арван долоон настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. "Том Цолмон" гэсэн тодотголтой, загварын ертөнцийн "акул"-уудын нэг. "Шилмэл загвар" компанид олон жил багшилж байгаад загварын тайзаа орхисон ч түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун нарын загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь сайн модель төдийгүй сайн багш байсны илрэл гэж хэлж болно.


Ч.Туяацэцэг


4. Ч.Туяацэцэг. 2003 оны топ модель Ч.Туяацэцэгийг чадварлаг загвар өмсөгч гэж дизайнерууд үнэлдэг. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй бүсгүй загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, төгс биетэй модель. Бор арьс, өөртөө итгэлтэй, эршүүд дүр төрх нь түүний бусдаас ялгарах онцлог болдог.
 

Х.Ундраа


5. Х.Ундраа. 14 настайгаасаа "Шилмэл загвар" компанийн загварын агентлагт суралцаж эхэлсэн. "Гоёл 2004" наадмаас "Топ модель" өргөмжлөл хүртэж байв. Бусад топуудаа бодоход саар мэдээнд өртөөд байдаггүй. Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан топ модель гэж үнэлдэг.

6. Т.Баярзул. Багаасаа ардын бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг. Тэрбээр 2005 онд "Топ модель" өргөмжлөл хүртэж байсан. Хувийн амьдрал зохиосноосоо хойш загварынхан дундаа хамгийн нам гүм амьдарч байгаа нэгэн гэж хэлж болно.
 

Д.Пүрэвсүрэн


7. Д.Пүрэвсүрэн. Үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж байгаагүй. Тэр аль алийг нь чадварлаг хослуулдаг. 2006 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн. "Ганга гоёл" агентлагаас загварын гараагаа эхэлсэн.

8. Г.Уранцэцэг. Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэг Монголын супер моделиудын нэг. Тэрбээр загвар өмсөгчид дундаа гоо сайхны мэс засалд олон удаа орсон моделиор тодорч магадгүй. Г.Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн, 2007 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн.

9. Г.Алимаа. 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн гэгддэг. 2008 онд "Гоёл" наадмаас "Топ модель" өргөмжлөл хүртсэн. 2008 онд Монголын дизайнеруудын холбоог удирдаж асан Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг "Топ"-оор өргөмжлүүлэх үед хүмүүс багагүй эсэргүүцэж байсан юм. Гэхдээ түүнийг чадварлаг модель гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз ээ.
 

О.Уянга

10. О.Уянга. 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн О.Уянга 2009 онд "Топ модель" өргөмжлөл хүртэж, олны харааг булаах болсон. Эелдэг зантай, хүмүүжилтэй, боловсролтой загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Шүрэн бугуйвч" кинонд тоглож байсан.

11. Ч.Уранбилэг. 2010 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Ч.Уранбилэг "Дорнын тэргүүн мисс", "Шилдэг фото мисс" гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг.
 

Э.Сэлэнгэ

12. Э.Сэлэнгэ. 2011 онд "Топ модель" өргөмжлөлт хүртсэн тэрбээр 2006 онд "Монголын сайхан бүсгүй"-гээр шалгарч, "Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн"-д оролцож байсан. "Эра" төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр олон улсад карьераа эхлүүлсэн.

13. Ч.Ундрах. 2012 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн тэрбээр 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд "фронт"-д ижил үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Учир нь тэрбээр өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаа өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хариуцаж ирсэн юм.
 

О.Пүрэвдулам


14. 2013 оны "Топ модель" О.Пүрэв-дулам. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. "Catwalk" хамтлагт дуучин байсан. "Asian Model-2011" уралдаанаас “Asian Star Model” өргөмжлөл хүртэж байсныг нь тодотгох хэрэгтэй. 

15. С.Ариунбилэг. "Гоёл-2014" наадмаас "Топ модель" өргөмжлөл хүртсэн. Тэрбээр "Энэ наадмын тайзнаа 12 жил алхахдаа хэзээ ч шагнал горьдож байсангүй. Гэнэтийн зүйл боллоо" хэмээн топоор шалгарсан мөчдөө сэтгэгдлээ хуваалцаж байсан нь саяхан.
 

Х.Бадамгэрэл

16. Х.Бадамгэрэл. "Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл загварын ертөнцөд эрт хөл тавьсан ч 2015 онд буюу нэлээд хожуу "Топ модель" өргөмжлөл хүртсэн гэж хэлж болно. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа мисс бүсгүй айлын ууган охин гэдэг.
 

Х.Уянга

17. "Гоёл-2016" наадмын "Топ модель"-иор загвар өмсөгч Х.Уянга тодорч байлаа. Тэрбээр өнөөг хүртэл тасралтгүй 16 жил загварын тайзан дээр алхаж байгаа. Загварынхан дундаа хамгийн сайхан хөлтэй модель гэж үнэлэгддэг.

18. "Гоёл" наадам 2017 онд топ модель шалгаруулаагүй.
 

Т.Халиунаа


19. "Гоёл-2018" наадмын "Топ модель" өргөмжлөлийн эзнээр Т.Халиунаа шалгарсан. 13 настайгаасаа загварын тайзнаа хөл тавьсан тэрбээр 2018 оны "Гоёл" наадамд орохгүй гэсэн бодолтой байсан гэдэг. Гэхдээ жил бүр хүсэн хүлээдэг, хүндэтгэдэг наадам нь учраас оролцохоор шийдсэн нь түүнийг Топ болох замд хөтөлжээ.
 

Н.Сарнай

20. "Гоёл-2019" наадмын буюу хамгийн отгон Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодорсон. Тэрбээр “Монгол модель” агентлагт харьяалагддаг. Загварын салбарт 14 жил ажилласан туршлагатай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top