Г.Мөнхбат: "Гоёл 23" наадамд олны танил болоогүй 50 загвар өмсөгч ОРОЛЦОНО

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий "Гоёл 23" наадмын гала тоглолт энэ сарын 27-ны өдөр Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана. Ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлдог тус наадмын урьдчилсан шалгаруулалт өнөөдөр /2022.11.23/ "Holiday Inn" зочид буудлын их танхимд эхэлсэн бөгөөд маргааш, нөгөөдөр хоёр өдөр үргэлжилнэ.  35 дахь удаагийн "Гоёл 23" наадмын талаар Монголын Дизайнеруудын холбооны менежер Г.Мөнхбаттай ярилцлаа.


-Энэ жилийн "Гоёл" наадмын онцлог юу байх вэ?

-Энэ жил бид 18-22 насны загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт зохион байгуулж, шилдэг 50 залууг сонгож авсан байгаа. Тэд маань энэ жил "Гоёл" наадамд анх удаа тайзан дээр гарна. Шинэ моделиудаар, шинээр төрнө гарна гэсэн үг. Энэ нь өмнөх жилүүдээс онцлог үйл явдал юм. Мөн бид өргөрсөн хугацаанд "Гоёл" наадмыг зохион байгуулахдаа МХО, СТӨ-г сонгодог байсан бол энэ удаад илүү том танхимд, өндөр түвшинд буюу Шангри Ла-д зохион байгуулахаар болсон.

-Тэгэхээр энэ жилийн тэргүүн мисс олны танил болоогүй залуу моделиудаас тодорч магадгүй юм байна. Өнгөрсөн жилүүдийн ялагч, топ загвар өмсөгчид оролцох уу?

-Шинээр сонгогдсон моделиудад өндөр найдвар тавьж байна. Мэдээж, уламжлалын дагуу өнгөрсөн жилийн топ моделиудаа урилгаар оролцуулна. Нөгөөтэйгүүр үзэгчид тэднийг жил бүр тайзнаа харахыг хүлээж байдаг.

-Загварын долоо хоног өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Өдөр өдөртөө шилдгүүдээ шалгаруулаад явах уу?

-Тиймээ. Арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд загварын долоо хоног үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулна. Өнөөдрийн хувьд гэхэд таван шүүгч ажиллаж байна.

 

 

-Өнөөдөр ямар загвар зохион бүтээгчдийн загвар тайзнаа тавигдав?

-Бид гурван өдрийн турш барууны хэв маягаар фэйшн шоу зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн хувьд эхлээд ноос ноолуран эдлэлийн брэнд "Bodio`s", түүний араас "U one" брэнд, "Иш Чоогоо", "Ундрах", "Түмэн Торго", "Дөрвөн Арвайт" зэрэг загварын агентлаг, загвар зохион бүтээгчдийн загварууд танилцуулагдлаа. Маргааш "Бэби камель кашмер", "Сугармаа", "Урлахуй", "Dew" брэнд, "отгон, "Amin" брэндүүд загвараа сонирхуулах бол 25-ны өдөр "Эртний Монгол хийц", "Altjin fashion", "Батзогсоол", Болормаа, "Эвсэг", "Шилмэл загвар"-ын бүтээлүүд танилцуулагдана. Эндээс шалгарсан агентлаг, дизайнерууд 27-ны өдөр Шангри Ла-д шилдгийн төлөө өрсөлдөнө.

-Загварын ертөнцийн томоохон наадам гэх утгаараа оролцогчдын тоонд лимит тогтоодог уу?

-Тогтооно. Учир нь загварын чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын маш олон дизайнер, агентлагууд байдаг. Тиймээс бид улсдаа хамгийн томд тооцогдох энэ наадамдаа зөвхөн үндэснийхээ дизайнеруудыг оролцуулахыг зорьдог.

 

Дашрамд өгүүлэхэд, энэ удаагийн гоёл наадмын онцлог нь дизайнерууд өөрт оногдсон 15 минутын хугацаанд бүтээлээ шилдэг загвар өмсөгчдөөр дамжуулан амилуулна. Мөн өмнөх жилүүдийн наадамд номинаци тус бүрээр шилдэг шалгардаг байсан бол энэ удаа;

  • Гран-при
  • Топ модель
  •  Шилдэг дизайнер
  • Шилдэг зохион бүтээх товцоо
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч гэсэн зургаан төрөлд шилдгүүдийг тодруулах юм байна.

Мөн шагналын сан нэлээд өссөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(202.9.46.214) 2022 оны 12 сарын 12

Нэг хэсэг Мянганбаяр Ч.Энхтайван нарын авгай тодруулах наадам, одоо хамгийн гүйлгээтэй *** шалгаруулах наадам болсон ..кк

2  |  0
Gah2(66.181.161.48) 2022 оны 11 сарын 24

50 shine yanhan kk

0  |  0
Top