"Фэйсбүүк-ийн нэргүй хаягаас санаатай явуулж байгаа гүтгэлгийг хязгаарлана"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Ирэх 2020 онд болох ээлжит сонгуулийн үеэр Фэйсбүүк орчин тодорхой хязгаарлалт хийхээр тус байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Фэйсбүүк-ийн хэрэглээгээрээ манай улс Азидаа нэгд, дэлхийд 10-т орчихоод байна. 3.2 сая хүнтэй мөртлөө 2.2 сая хүн фэйсбүүк хэрэглэж байна. Цаашид “Фэйсбүүк” компанийн зүгээс сонгуулийг шударга хийх нь улс орны тусгаар тогтнолын асуудал гэж үзээд тухайн улсын дотоод хэрэгт үл оролцох, сонгуулийг нь хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Энэ дагуу “Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ирж, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа, холбооны зохицуулах газартай хамтарч ажиллан сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлд анхаарч байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа гүтгэлгийн чанартай мэдээлэлд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй. Тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top