Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эрхийн комиссын хуульд хэрэв эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал Хүний эрхийн комисс нь хулийн байгууллагын албан тушаалтныг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх заалт орсон. Комисст гаргахад мөрдөн байцаалтын тасралтгүй үйл ажиллагаа зогсоно гэсэн үг. Мөрдөн байцаалтын нууц байхгүй болно. Үүнийг хэрхэн найруулсан бэ” хэмээн лавлав. Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Эрүү шүүлт хэрэглэсэн байж болзошгүй албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт уламжлах гэсэн томьёоллоор өөрчлөн найруулсан” хэмээн хариулав.
Хууль батлагдсаны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Энэ хууль зөвхөн Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллагын хууль биш Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэл хийх хууль болох ёстой шүү” хэмээн захилаа.
Сэтгэгдэл ( 0 )