УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалт бүрээр нь санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд УИХ-ын 45 гишүүн оролцож байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг одоогоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүдийг санал хураалтад идэвхтэй оролцуулахын тулд “Сонгуулийн хуулиа баталсан УИХ-ын гишүүд дахин сонгогддог гэдгийг ахмад гишүүд хэлж байсан шүү” хэмээн УИХ-ын гишүүдэд хэлж байгаа харагдав.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )