Төв цэнгэлдэхийг Т.Нямдаваа авахгүй бол дуудлагаар худалдана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 29 дүгээр хуралдаанаар өчигдөр /2019.12.02/ нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Нийслэлийн өмчөөс 2020 онд зургаан газрыг хувьчлахаар болсон ба “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум гаруй төгрөгөөр худалдахаар төлөвлөжээ. Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас тодрууллаа. 


-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум гаруй төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэжээ. Худалдан, борлуулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан. Хувьчлах асуудал нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын  эрх мэдэлд шилжиж байгаа юм. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга ахалдаг. Нийслэлийн өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын үнэлгээг хийлгэж, үнийг зах зээлийн үнээр тогтооно. Тэр үнээр худалдах саналаа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад тавих ёстой. Компанийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчид эхлээд санал болгох үүрэгтэй. Т.Нямдаваа тухайн үнээр авахгүй гэж татгалзсан тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах юм.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан нь хэрхэн гаргаж ирсэн үнийн дүн бэ?

-Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд газрын төлбөрийн суурь үнэлгээг тогтоосон байдаг. Энэ тогтоолд тусгагдсаны дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын доод үнэлгээг тогтоосон.

-Төв цэнгэлдэхийн газрын үнэлгээг зах зээлийн үнээр үнэлүүлэхээр худалдах өртөг нь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Зах зээлийн үнээр дахин үнэлгээ хийхээр худалдах үнэ нь нэмэгдэнэ. Мөн дээрх мөнгөн дүн бол зөвхөн газрын үнэлгээ. Төв цэнгэлдэхийн хөрөнгийг үнэлээд ирэхээр өртөг нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж таарна.

-“Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нь хэчнээн га газар эзэмшдэг юм бэ?

-Нийт 12.7 га газар эзэмшдэг.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.168.36.175) 2019 оны 12 сарын 03

22 terbumaar Hotoos zaiduu saihan gazar Yaydaa gesen orchin üeiin AREN aa Sport tsogtsolbor barij bolno.

0  |  0
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
zochin(202.9.46.63) 2019 оны 12 сарын 03

ш.үнэнбат өөрөө хулгайч шүү харах царайны юу л хийх гэж байгаа бол доо та нар чойжилсүрэн авах гээл ийм явуулга хийж байгаа даа

2  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 12 сарын 03

ЗАР ЗАР. ХЭНД ХЭРЭГГҮЙ. ИЙМ ШИЙД ХЭН ГАРГАСАН ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ. ТЭР ХҮН Ч ҮЙЛЭЭ ҮЗНЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

0  |  0
zochin(202.55.188.43) 2019 оны 12 сарын 03

Nyamdavaad hen yagaad ogsiin.ulsiin omchiig hedeer hen zarsiin

1  |  0
Я (192.82.73.35) 2019 оны 12 сарын 03

энэ ЖДУ гусдаг Наранхуугийн хургэн бздэ. албан тушаалаа огдоггуй. Цэнгэлдэх Миеэгийн идсэн талхнуудын нэг нь

1  |  0
Top