Ерөнхий прокурор эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий прокурор ажлаа хийхгүй байгаа, ажилдаа ирэхгүй байгаа гэх мэдээлэл өгсөн билээ. 

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саяхан буюу 2019 оны арвандүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(124.189.133.142) 2020 оны 01 сарын 13

batzandan gishuunii zovshdee...asuusan n...

0  |  0
Зочин(192.82.74.148) 2019 оны 12 сарын 09

Хятадад очсоны дараа эрүүл мэнд нь муудаа юу? Үүнийг чинь юу гэж ойлгох вэ? Но той ноцтой зүйл биш биз гэж хардах сэтгэл төрлөө!

0  |  0
Зочин(202.9.40.180) 2019 оны 12 сарын 07

Энэ нөхөр ердөө л золионд явж байгаа юм бишүү. Томилсон газрын л хийж байгаа ажил байх

0  |  0
Ард түмэн(202.55.188.86) 2019 оны 12 сарын 07

Энэ хүн өвчний учир ажлаа хийхгүй байгаан бишээ. Хийлгэхгүй байгаа хүмүүс байна.

0  |  0
ард(202.9.46.173) 2019 оны 12 сарын 06

төрийн ажлыг амь биеэ хайрлахгүй ажиллах ёстой албан тушаалд хөгийн шалтгаан тооцож хийх юм бол иргэд хэндээ найдаж амьдрах болж байна аа

0  |  0
Zov hii(98.113.248.233) 2019 оны 12 сарын 06

Ajliig ni hiilgeech ee!

1  |  0
СҮЛД(139.5.216.101) 2019 оны 12 сарын 06

ХЯТАДАД АЙЛЧИЛЖ БАЙХ ҮЕД НЬ МЭНГЭТ ХАР ХОР ӨГҮҮЛЭЭД БИЕИЙГ НЬ МУУТГАСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ, ҮҮНИЙГ НЬ АШИГЛААД ГУДАМЖНЫ ГӨЛӨГ БАЛАЙЗАНДАНГААРАА АЖЛАА ХИЙХГҮ БАЙНА ГЭЖ ХУЦУУЛЖ БАЙГААД СОЛЬЖ ӨӨРИЙН ХҮНЭЭ ТАВЬЖ, ХЭРГЭЭС МУЛТРАХ ЯВУУРТАЙ

0  |  1
zochin(202.55.188.94) 2019 оны 12 сарын 06

Zewsegt hvchnii janjin stabiin dargiig hvcheer chuluulsun daraagiih n jargalsaihan boloh yum bn tolimool chuluuluul toglochih yumaa

0  |  0
Zochin(202.126.89.170) 2019 оны 12 сарын 06

Hudaaa shaagaad bai Ajliig ni hiilgehgui baigaa unen biz dee

1  |  0
Top