АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп импичментийн талаар анхны мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд илэрхийллээ. Гэхдээ энэ нь түүний хүү Барронтой холбоотой байв. Тэрбээр түүний нөхөр Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой импичмент буюу түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлын дуулианд чимээгүй байсан ч энэ удаа хүүг нь үүнд нэр дурдсанд дуугүй өнгөрч чадсангүй.
Тодотговол өнгөрсөн лхагва гарагийн өглөө Стэнфордын Хууль зүйн сургуулийн профессор Памела Карлан "Үндсэн хуульд язгууртнуудын цол гэж байхгүй. Тиймээс Ерөнхийлөгч хүүгээ Баррон гэж нэрлэж болох ч барон болгож чадахгүй" гэж хэлсэн нь тэргүүн хатагтайн тэвчээрийг барсан аж.
Өдгөө 49 настай Мелания өөрийн твиттер хуудсаараа "Насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцыг хамгаалж, улс төрөөс хол байлгах ёстой. Памела Карлан, та олон нийтэд гаргаж байгаа уур хилэндээ хүүхэд ашиглаж байгаагаасаа ичих хэрэгтэй" гэжээ.
A minor child deserves privacy and should be kept out of politics. Pamela Karlan, you should be ashamed of your very angry and obviously biased public pandering, and using a child to do it.
— Melania Trump (@FLOTUS) December 4, 2019
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2020 оны сонгуулиас өмнө Дональд Трампт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэхээр зорьж байгаа юм. Дональд Трампыг Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлж улс төрийн өрсөлдөгчөө мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийн завдсан гэх хэрэгтэй холбоод байгаа билээ.
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 6, 2019
Сэтгэгдэл ( 3 )
Ene slovenian yanhan buh nasaaraa neg uvgunii door bie uneljee hul gar ni tushaatai. Hudluh yarih ni zaavartai uruvdmuur amidral.
Animal cruelty now punishable by up to seven years in prison in US
Animal cruelty now punishable by up to seven years in prison in US