Жүжигчин Р.Анхнямын ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Жүжигчин Р.Анхням монголчуудын уламжлалт баяр Цагаан сартай холбоотойгоор нийтэд хандсан уриалга, зөвлөгөөг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.


Өдрийн мэнд ээ.

Бүр хэлмээр санагдаад хэл загатнаад болдоггүй ээ. Бидний үндэсний уламжлалт сайхан баяр Цагаан сар сар гаруйн дараа болохнээ. Бүх хүмүүс л эрвийх дэрвийхээрээ бэлдээд эхэлж байх шиг байна. НӨГӨӨ БЭЛЭГНИЙ АСУУДАЛ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань бас эрвийх дэрвийхээрээ бэлгээ гаргаад ирсэн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье бүгдээрээ. Жишээ нь, манайх бол харж байгаад мөнгөн дор тавьж өгөх юм нийтээр нь аваад тавьчихдаг. Тэгээд л дээр нь тавьж өгөх мөнгөний тоо нь нэмэгдэж, хасагдаад явна. Мөнгөө харин 1000, 5000, 10000 болгоод эртхэн банкинд шинэ мөнгөөр солиулчих хэрэгтэй. Эсвэл сайхан дугтуй аваад дотор нь хийгээд өгчихвөл цэвэрхэн байдаг.

Одоо чинь цаг өөр болсон. Сүүлийн үеийн залуучууд чинь өөр өөртөө тохирох саван шампунь, оймс гутлаа өөрсдөө өөртөө тохируулж сонгодог болсон. Тэгээд биднийг хаа хамаагүй юм бэлэглэхээр соёлтой хүмүүжилтэй нь дотроо яаж байгаан болдоо л гэж бодно, соёлгүй нь бол шууд хэлнэ. Ер нь бол энэ баяр маань ах дүү амраг садантайгаа мэнд усаа мэдэлцээд, хөгшдөө сайхан хүндэтгэдэг баяр болхоос мөнгө төгрөг, мах шөл бэлэг сэлтээр уралддаг баяр биш шүү дээ. Юм бэлдэж бэлэг өгч сурсан хүмүүст эхний нэг жилдээ жаахан эвгүй л санагдана, сүүлдээ сурчихна. Өөрчлөлтөө өөрсдөөсөө л эхлүүлэхгүй бол ингээд л яваад байвал яваад л байна. Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая. Бид нар уг нь чадна л гэвэл чаддаг шүү дээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад инженер(202.9.46.48) 2020 оны 01 сарын 22

элдэв хэрэгтэй хэрэггүй юм бэлэглэж байхаар 1000, 5000 төгрөгийг аятайхан үзэмжтэй дугтуйд хийгээд хүүхэд багачууддаа бэлэглэдэг ёс азийн орнуудад байдаг юм билээ хамгийн гол нь жилдээ нэг удаа хүүхэд залуучууд нь аав ээж өвгөд хөгшиддөө хүндэтгэл үзүүлж сайн сайхныг хүсэн өөр хоорондоо болон үр хүүхдүүдээ хооронд нь танилцуулж ураг төрлөө мэдүүлэх нь чухал юм шүү дээ түүнээс биш тавьсан мах шүүс өгсөн бэлэг сэлтээрээ уралдах хэрэггүй юм шүү

0  |  0
(202.179.26.16) 2020 оны 01 сарын 15

chingisiin uyed tsagaan magaan sar mar gesen manj hujaa yum meddegguil baisan yum bilee

0  |  0
jack(66.181.170.130) 2020 оны 01 сарын 15

Томчуулд бэлэг өгөх ямар ч шаардлаггүй зөвхөн хүүхдүүдэд бэлэг өгий бүгд дэмжээрээ манайхаан\n

1  |  0
Bat(202.126.89.41) 2020 оны 01 сарын 18

Цагаан сараар дал ная гарсан ахмадууд дээрээ 10 төгрөг барьж ирээд, хоол ундыг нь идэж уугаад бас 15 төгрөгийн бэлэг сэлт аваад гарах нь үнэхээр зохимжгүй.

3  |  0
Top