Женнифер Лопез, Бен Аффлек нар дахин сүй тавьснаас хойш ердөө гуравхан сарын дараа Лас Вегаст хуримаа хийжээ.
Хосууд Невада мужийн Кларк Кантри хотод гэрлэлтийн гэрчилгээгээ авсан бөгөөд хурим өнгөрөгч бямба гарагт буюу долдугаар сарын 16-нд болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Ёслолыг тэдний хууль ёсны нэр болох Бенжамин Геза Аффлек, Женнифер Линн Лопезын нэр дээр зохион байгуулсан аж.
Харин дуучин, жүжигчин Женнифер Лопез өөрсдийн хуримын талаар цахим хуудсандаа "Бид маш их хүссэн хуримаа хийлээ. Бид бусад хосын л адил гэрлэлтээ батлуулсан. Энэ бол бидний төсөөлж байсан хамгийн сайхан хурим байсан" хэмээн бичжээ.
Хосууд анх 2000-аад оны эхээр болзож, "Беннифер" хэмээн нэрлүүлэн, 2003 онд сүй тавьсан ч хэдий ч 2004 онд "Хэвлэл мэдээллийн анхаарлыг хэт их татсан" гэх шалтгаанаас болж салах шийдвэр гаргасан байдаг.
52 настай Женнифер Лопезын хувьд 1997-1998 онд Ожани Ноа, 2001-2003 онд Крис Жадд, 2004-2014 онд Марк Энтони нартай гэрлэснээс хойш дөрөв дэх удаагаа гэрлэж байгаа нь энэ юм.
Лопез болон түүний өмнөх нөхөр Энтони нар 14 настай ихэр Дэвид Муньиз, Эмме Маримизиан аав, ээж болсон.
Харин Аффлекийн хувьд 2005-2018 онд Женнифер Гарнертай гэрлэснээс хойш хоёр дахиа гэрлэлээ. Тэд 16 настай Виолет, 13 настай Серафина, 10 настай Самуэл гэх гурван хүүхэдтэй.
Алдарт дуучин бүсгүй хуримынхаа талаар "Бид ийм элбэг дэлбэг, гайхалтай таван хүүхэдтэй, шинэ гэр бүлийг бий болгож байна. Амьдралд маш их талархаж байна. Бид өнө удаан жил хамт байх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Rodrigesiig haysan bn kkk
Hamgiin tsarai muutaasaa 2 huuhed gargasan. Anhnaasaa l eneniihee huuhdiig gargahgui de.
Nuguu tamirchin zaluu yasan be.\n
lopez odoo neg togtood nuhur solihgui bvl zugeerde... ymr jhn huuhed bish