АНУ-ын жүжигчин, дуучин, реалити шоуны од Линдсей Лоханы талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Бяцхан охин байхаасаа л дэлгэцийн урлагт дүрээ мөнхөлж ирсэн Линдсей зугаа цэнгэл, хар тамхи зэрэгт орооцолдон, урлаг уран сайхнаасаа нэг хэсэг хөндийрсөн. Гэвч өөрийгөө засч, өмнөх амьдралдаа цэг тавьсан хэмээн мэдэгдэж байсан жүжигчин бүсгүй олны хэл амнаас хол амьдрах болсон билээ. Ийнхүү "сураггүй" шахуу болоод байсан Линдсей Netflix-ийн бүтээсэн зул сарын сэдэвтэй киноны гол дүрээрээ дэлгэцийн урлагт эргэн ирснээ албан ёсоор зарлаад байна.
Холливудын сайхан эмэгтэйчүүдийн нэг Линдсей Лоханыг кино урлагтаа эргэн ирсэнд шүтэн бишрэгчид нь маш их баяртай байгаа аж. Жүжигчин бүсгүйн тоглосон "Mean Girls" кино энэ зул сарын өдрүүдээр нээлтээ хийх бөгөөд тэрбээр тус уран бүтээлд жүжигчин Корд Оверстриттэй хамтран тогложээ.
Анх 10 настай байхдаа “Эцэг эхээ хашраасан нь” киногоороо олны танил болсон жүжигчин Линдсей Лохан 1986 оны долоодугаар сарын 2-нд Нью Йорк хотод мэндэлсэн юм. Түүний аав Майкл Лохан гоймонгийн бизнес хувиараа эрхэлж, банкны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн байв. Ээж Доната Салливан "Wall Street"-ийн шинжээч байсан аж. Чинээлэг айлын охин тэрбээр гурван настайгаасаа л загвар өмсөж, кинонд тоголсон байна.
2007 оны тавдугаар сарын 26-нд Лохан "Беверли Хиллс"-д мод мөргөж авто осол гарган баривчлагдсан. Ердөө хоёр сарын дараа хувийн туслахынхаа ээжийг машинаар хөөж байгаад саатуулагдаж байв. Дээрх хоёр тохиолдолд Линдсей бага хэмжээний кокайн хэрэглэсэн байжээ. Ял тооцох хэмжээ нь 0.5 граммаас бага бөгөөд Линдсейгийнх энэ хэмжээг хэтрээгүй аж.
Гэвч түүнээс зугатаж байсан машины жолооч өөрийнх нь эсрэг зарга мэдүүлж, шүүхийн шинжилгээний дүнд согтуу, мансуурсан байхдаа машин жолоодсоныг тогтоосон. Мансуурлын хэмжээ бага байсан тул 4 өдөр шоронд суулгах ял оноожээ. Линдсей давж заалдан хугацаагаа 1 өдөр, 10 өдөр албадан ажил хийх болгож багасгасан байдаг.
Тухайн оныхоо наймдугаар сард Линдсей Лохан Юта мужийн Сандэнс хотын "Cirque Lodge Treatment Center"-т шүүхийн шийдвэрийн дагуу архи, хар тамхины эмчилгээ хийлгэхээр очсон байна. Энэ нь жүжигчин бүсгүйн гурав дахь удаагийн эмчилгээ байлаа. Аравдугаар сард нь тэрбээр эмчилгээ үр дүнтэй болсныг яриад хэсэг хугацаанд урлагаас хөндийрч, эрүүл тайван амьдралыг сонгохоор болсон тухайгаа зарласан юм.
Гэвч жилийн дараа тэрбээр ижил хүйстнээ сонирхдог тухайгаа зарлаж, Саманта Ронсон гэгч DJ бүсгүйтэй удаан хугацаанд хайр дурлалын харилцаатай байснаа зарлаж, олны анхаарлыг татаж байв. Энэ сенсааци удаан үргэлжлээгүй юм.
Хар тамхи, зугаа цэнгэлээс холдсоноо зарласан жүжигчин бүсгүй өөрийн гоёл чимэглэлийн брэндээ нээхээр шаргуу ажиллаж байгаа аж.
Муу зуршлаа хаяж, урлаг, шоу бизнест эргэн ирсэн түүний хамгийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )