Оюуны чадамжаараа дэлхийн шилдгүүдэд багтан, гайхагдаж байгаа Монголын баг өчигдөр /2019.12.10/ эх орондоо ирлээ.
БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 3-наас 08-ны хооронд 33 орны 520 тамирчид таван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрыг эзэллээ.
Багийн нийлбэр дүн:
1-р байр БНАСАУ (27252 оноо)
2-р байр Монгол Улс (23392 оноо)
3-р байр БНХАУ (22638 оноо)
“Олон Улсын Мастер” цолны болзлыг Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар хангалаа. Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан нэг л тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар бага насандаа энэхүү цолыг хүртэв.
Жилдээ таван хүнд олгодог “Их Мастер” цолны болзлыг Г.Солонго хангаж Олон Улсын Мастер цолны болзлоо ахиуллаа.
Монгол улсад хамгийн өндөр цолны болзол хангасан есөн тамирчин байдаг бол энэ удаа У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар Олон Улсын Их Мастерын тоог нэмлээ. Ингээд тамирчид маань дэлхийн гурван зэргийн цолыг хүртэж дэлхийн шилдгүүдийн эгнээнд бүртгэгдлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Bayr hurgii
Bayr hurgii
Yamar hoorhon uhaantai huuhduudbe bayar hurgey